x

Шинэ цэвэрлэх байгууламжийг ирэх оны аравдугаар сард ашиглалтад оруулна

Шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил тавдугаар сарын 1-нээс үргэлжилнэ хэмээн Хотын инженерийн байгууламжийн хэлтсээс мэдээлсэн. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн технологийн инженер Б.Анхбат дараах мэдээллийг өглөө.

"Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын бэлтгэл ажил 2023 оны гуравдугаар сарын 28-наас эхэлсэн. Үндсэн 17 барилгыг угсрах ажил 67 хувьтай хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын талбай дээр нийт 426 хүн ажиллаж байгаагийн 200 орчим нь хятад ажилчин. Үлдсэн нь монголчууд.

Энэ жил барилга угсралтын ажлыг 85 хувьд хүргэж, дуусгах төлөвлөгөөтэй. Ирэх жил тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах, тохируулах, турших ажлууд хийгдэнэ. Ингээд шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг 2024 оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөж байна. Ямар нэг саад гарахгүй бол хугацаандаа ашиглалтад орно.

Өнгөрсөн жилүүдийн хувьд цар тахлаас шалтгаалаад ажиллах хүчний хомсдолд орж, бараа материалын татан авалт гацаж, ашиглалтад орох цаг хугацаанаас хойш татсан. Мөн тээврийн өртөг, цемент, арматурын үнэ өссөн нь төслийн үйл ажиллагаанд нөлөөллөө.

Энэ жилийн хувьд хил нээгдэж, бараа материалын татан авалт, барилгын бүтээн байгуулалтын ажил хэвийн явагдаж байна. Санхүүжилт гүйцэтгэлээр тооцогддог. Гэхдээ ханшийн зөрүүгээс шалтгаалсан санхүүжилтийн асуудал гарч байна гэв.

Төслийн хүрээнд нийт 33 объект баригдах бөгөөд харуулын байр, дулаан хуваарилах, үнэргүй болгох систем, цахилгааны дэд станц, гарааш, агуулах, захиргааны барилгуудаас гадна технологитой холбоотой 25 барилга багтсан байна.

Одоо баригдаж байгаа цэвэрлэх байгууламж нь битүү. Өөрөөр хэлбэл, ашиглалтад орсны дараа өмхий үнэр гарахгүй. Хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглах ба манайд тусгайлан зориулж тоног төхөөрөмж үйлдвэрлэж байгаагаараа онцлогтой. Азидаа эхний 10-т орох томоохон байгууламж аж. 

Байгууламжийн тоног төхөөрөмж Герман, Швед, Япон зэрэг улсаас нийлүүлэх ба зарим тоног төхөөрөмж Хятадад байдаг хамтарсан үйлдвэрээс ирнэ. 

Шинэ цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хоногт 250,000 метр куб бохир ус хүлээн авч цэвэрлэнэ. Одоо ажиллаж байгаа цэвэрлэх байгууламж хоногт 180,000 орчим метр куб бохир ус цэвэрлэдэг. Хүн амын тоогоор нь авч үзвэл, нэг сая орчим хүнд тохирсон хүчин чадалтай. ААН, үйлдвэрийн бохирыг мөн тооцоололд оруулсан байна.

Технологийн хувьд механик болон биологийн цэвэрлэгээтэй, лагийн бүрэн боловсруулалт хийгдэнэ. Лагийн бүрэн боловсруулалт гэдэг нь лагийн тодорхой хэсгийг эсгээд хий гарган шатааж өөрийн дотоодын дулаан, цахилгаанаа хангах ашигт үйлийн коэффициент өндөртэй байгууламж юм.

Гэхдээ үйлдвэрүүдийн урьдчилан цэвэрлээгүй ус буюу стандарт хангаагүй өндөр бохирдолтой ус нийлүүлэгдвэл цэвэрлэх байгууламж ажиллахгүй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрүүд үс ноос байвал цэвэрлэх, бүх хогоо бохиртоо хийхгүй, ангилах стандартаа барих хэрэгтэй, бүх хогоо 00 руугаа хийхгүй байхыг хичээнэ гэсэн үг.

Бусад улсад үйлдвэрүүд хэт бохирдолтой ус цэвэрлэх байгууламжид нийлүүлбэл шууд хааж, торгууль ногдуулдаг туршлага байдаг. Одоо гарч байгаа өмхий үнэрийг арилгах ажлыг Ус Сувгийн Удирдах Газар хариуцдаг. Бохирыг дөрвөн жил байгалийн аргаар хатаадаг байсныг өдөрт нь хатаадаг болгосон байсан. Хуучин цэвэрлэх байгууламжийн хүчин чадлаас хэд дахин их бохир нийлүүлэгдэхээр цэвэрлэж чадахгүй байгаагаас өмхий үнэртэж байгаа гэв.

Цэвэрлэх байгууламж нь нэг хүнээс гарах бохирдлыг тооцоолоод цэвэрлэдэг стандарттай. Дэлхийн бүх улсад ингэж тооцоолдог.

Манай улсад мах, ноос боловсруулах үйлдвэрүүд, эмнэлгүүд бохироо урьдчилсан цэвэрлэх байгууламжтай байх ёстой. Одоо ажиллаж байгаа цэвэрлэх байгууламж ахуйн зориулалттай. Тиймээс эко үйлдвэр байхын тулд заавал бохироо урьдчилсан цэвэрлэх байгууламжийг хийх ёстой. Харамсалтай нь манайд энэ стандартыг төдийлөн мөрддөггүй.

Төслийн нийт өртөг 262.7 сая ам.доллар. БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр баригдана. 262.7 сая ам.долларын 95 хувийг Хятадын зээлээс үлдсэн 5 хувийг Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа аж.

Байгууламжийн бүтээн байгуулалтыг БНХАУ-ын "Төмөр зам IV анги" гүйцэтгэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 6 цаг 42 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 10 цаг 11 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 10 цаг 26 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 11 цаг 16 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 11 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 11 цаг 49 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1924 оны Үндсэн хууль Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top