Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өгчээ.
Тодруулбал:
-
Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны “Шил” ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах;
-
Газрын зөрчил арилгах хүрээнд гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэх;
-
Аж ахуйн нэгж байгууллагуудад барилгын чанар, стандартын хэрэгжилтийг хангуулах зөвлөмж хүргүүлэх;
-
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээ зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх;
-
Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх, мөн харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах;
-
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах бэлтгэл хангах;
-
Ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхдийг дээрэлхэж, эд зүйлсийг дээрэмдэх, хулгайлах, танхайрах зэрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч, газар дээр нь тавих хяналтыг нэмэгдүүлэх зэрэг үүрэг өглөө.