x

Газар тариалангийн бүтээгдэхүүүнд пестицидийн үлдэгдлийн шинжилгээ хийх "Демо" лаборатори үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

"Мед импекс" Интэрнэшнл компани үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд жимс, хүнсний ногоо зэрэг газар тариалангийн бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдлийг шинжлэх Демо лабораторийг байгууллаа. 

Тус лаборатори нь MNS/ISO/17025 2018 стандартыг хэрэгжүүлэн итгэмжлэлийн гэрчилгээгээ хүлээн авч, үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Газар тариалангийн салбарт ургамал хамгааллын бүтээгдэхүүн буюу пестицидийг ургамлын өвчин, хортон шавж, хог ургамалтай тэмцэх, нэгжээс авах, ургацыг нэмэгдүүлэхийн тулд өргөн хүрээнд хэрэглэдэг, зайлшгүй чухал орцуудын нэг болсон. Манай оронд мөн жил ирэх тусам импортоор оруулж ирж буй пестицидийн нэр төрөл болон хэмжээ нэмэгдэж байгаа бөгөөд үүнтэй уялдаад пестицидийн үлдэгдлийг хянах асуудал зайлшгүй гарч ирж байна.

Олон улсын түвшинд хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж байж болзошгүй химийн бодисуудаас үүдэлтэй бохирдлууд, ялангуяа органик бохирдлуудыг улс орнуудыг заавал шалгаж, хянадаг. Мөн энэ чиглэлээр баталж гаргасан стандарт шаардлагуудыг мөрдөж байхыг зөвлөдөг бөгөөд олон улсын хүнсний бүтээгдэхүүний худалдаанд эдгээр стандарт дүрэм журмыг нэвтрүүлж байхыг шаарддаг билээ. 

"Мед импекс" компанийн хувьд аналитик лабораторийн өндөр хүчин чадалтай багажуудыг Монгол улсын зах зээлд ханган нийлүүлж байсан олон жилийн туршлагатай бөгөөд эдгээр багажийн хэрэглээг нутагшуулах, хэрэглэгчдийг чадваржуулах чиглэлээр төрөл бүрийн ажлуудыг санаачлан хэрэгжүүлсээр иржээ. Тэдний хийсэн судалгаагаар Монгол улсын пестицидийн үлдэгдлийг шинжлэх лабораторийн чадамжийг олон улсын түвшинд хүргэх шаардлага, хэрэгцээ байгаа гэж үзсэн байна. Ийм учраас 2020 оны сүүлээс Демо лабораторийг байгуулах төслийг хэрэгжүүлсэн болохыг танилцуулав.

Нээлтийн үйл ажиллагаагаа хийж буй Демо лабораторийн итгэмжлэлийн хүрээг 31 нэр төрлийн пестицидийг жимс, хүнсний ногоо, үр тариа, зөгийн баланд Хроматографийн багажуудаар хийхээр тогтоосон бөгөөд цаашид Монгол улсад импортлохыг зөвшөөрсөн бүх пестицид болон хөрш зэргэлдээ орнуудад өргөн хэрэглэдэг пестицидийн үлдэгдлийн шинжилгээг хийхээр төлөвлөж байгаа аж.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлага болон Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хүнсний Хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд хүнсний үйлдвэрлэлээс гадна, хүнсний бүтээгдхүүний чанар аюулгүй байдлыг сайжруулахад их ач холбогдол өгч буй энэ цаг үед хувийн хэвшлийн санаачлагаар хэрэгжүүлж буй Пестицидийн үлдэгдлийг шинжлэх Демо лабораторийн нээлт цаг үеэ олсон, энэ чиглэлээр үндэсний чадавхийг бэхжүүлэх, улмаар экспорт, импортын бүтээгдхүүнд зайлшгүй хийгдэх ёстой шинжилгээг гүйцэтгэхэд чухал хувь нэмэр оруулна гэж төслийг хэрэгжүүлэгчид үзэж байна.

Монгол улсад пестицидийн үлдэгдлийн шинжилгээг хийх чадамж, эрх зүйн орчныг улам сайжруулснаар бид экспортын бүтээгдэхүүнээ шинжлэх ухааны үндэслэлтэй баталгаажуулах, мөн импортоор оруулж ирж буй хэдэн зуун мянган тонн жимс жимсгэнэ, хүнсний ногоонд ч гэсэн химийн гаралтай бохирдол байгаа эсэхийг хянах боломж бүрдэх юм.

Хувийн хэвшлийнхний энэхүү санал санаачилгыг хүнсний аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг төрийн байгууллагууд болон газар тариалангийн бүтээгдэхүүнийг импортлогч, экспортлогч  хувийн хэвшлийнх бүрэн дүүрэн ашиглах том боломж гарч ирж байна.   

Демо лабораторийн үйл ажиллагаатай очиж танилцах сонирхолтой хүмүүс ЭНЭ ЛИНКЭЭР холбогдон,  урьдчилан цаг авч очих боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.71.218.115)
    ashgui dee, amjilt husie
    2023 оны 05 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 7 цаг 31 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 11 цаг 0 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 11 цаг 15 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 12 цаг 5 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 12 цаг 23 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 12 цаг 38 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1924 оны Үндсэн хууль Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top