Цагдаагийн байгууллагад 2023 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23 цаг 30 минутад Нийслэлийн Хан-Уул дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилга дээр “Осол гарч хүн гэмтсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад барилгад цутгалт хийж байх үед техникийн помпын хоолой хугарч 18 настай, эрэгтэй “М”-ийн дээр унажээ. Үүний улмаас гэмтэл авч нас барсан гэх мэдээлэл байгаа юм.
Хэргийг тус дүүргийн цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.