Төмөр сүх ашиглан бусдын амь насыг нь хөнөөсөн этгээдэд 12 жилийн хорих ял оноожээ.
Тодруулбал, эл хэрэг Булган аймагт болсон ба прокуророос иргэн Х.Э-г нь “Согтуугаар модон бариултай төмөр сүх ашиглан Б.Д-г цохиж алсан” гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Х.Э нь Б.Д-тэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хүйтэн зэвсгийн чанартай зүйл болох төмөр сүх ашиглан түүний толгойн тус газар цохиж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Х.Э нь сүх ашиглан бусдын биед халдсан өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд хохирол, уршигт хүрнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн тул гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Х.Э-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нээлттэй хорих байгууллагад 12 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.