Улаанбаатар төмөр зам ХНН 2023 оны дөрөвдүгээр сарын 29-ний 05:00 цагаас эхлэн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн зуны цагийн хуваарьт шилжлээ.
Жишээ нь: Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 271-р галт тэрэг Улаанбаатараас өдөр бүр 10:35 цагт явж, Зүүнхараагаар 15:00-15:18, Дарханаар 17:38-17:52 цагт өнгөрч Сүхбаатарт 19:50 цагт хүрнэ.
Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 272-р галт тэрэг Сүхбаатараас өдөр бүр 06:59 цагт явж, Дарханаар 09:02-09:17, Зүүнхараагаар 11:35-11:50 цагт өнгөрч, Улаанбаатарт 16:30 цагт ирнэ.
Зорчигч тээврийн галт тэрэгний зуны хуваарийг танилцуулж байна.