x

Польш Улсын Ерөнхийлөгч харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа монгол иргэдийг шагналаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна.

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа монгол иргэдэд төрийн одон гардуулав.

Гавьяаны загалмайн алтан одонгоор:

  • Зэвсэгт хүчний Жанжин штабын мэргэжилтэн, хошууч Ганболдын Аззаяа,

Гавьяаны загалмайн мөнгөн одонгоор:

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч дарга Рэнцэндагвын Дагва,

Гавьяаны загалмайн хүрэл одонгоор:

  • Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Олонбаярын Эрдэнэцогт нарыг шагналаа.

Хошууч Г.Аззаяа Иракийн Аль-Хилла дахь Чарли баазад 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдөр харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байхдаа Олон үндэстний дивизийн Төв-Өмнөд командлалын байр руу довтлохыг завдсан алан хядагчдын үйлдлийг таслан зогсоосон. Ингэснээр эвслийн цэргүүд, тэр дундаа  Польшийн II ээлжийн олон алба хаагчийн амийг аварсан.

Рэнцэндагвын Дагва Улаанбаатар, Варшав хотын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг. 2018 онд Варшав хотын Тээврийн газар болон Харилцаа холбооны газрын төлөөлөгчдийн Улаанбаатарт хийсэн айлчлалыг зохион байгуулсан. Нийтийн тээвэр, хотын дэд бүтэц, орон нутгийн засаг захиргааны эрх зүйн зохицуулалтын чиглэлээр польшийн талтай хамтран ажиллаж байна. Улаанбаатар хотноо Польшийн алдарт төгөлдөр хуурч Ф.Шопены нэрэмжит гудамж бий болгох санаачилга дэвшүүлж ажил хэрэг болгосон.

Олонбаярын Эрдэнэцогт БНПУ-ын Краков хотын Дүрслэх урлагийн академи төгссөн. Польшийн ардчилсан өөрчлөлтөөс санаа авсан бүтээлдээ хүн төрөлхтний эрх чөлөөг эрэлхийлэх сэдвийг тусгадаг.

1996 онд “Тэмүүлэл ба саад” бүтээл, 2006 онд бие даасан үзэсгэлэнгээ БНПУ-ын Элчин сайдын яамнаа толилуулж, Польшийн урлагийг  сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан.

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудад Монгол Улсын их сургууль “Хүндэт доктор” цол олголоо.

Эрхэм зочин мөн өдөр гэргийн хамт “Чингис хаан” музейг үзэж сонирхлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 8 цаг 11 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 11 цаг 40 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 11 цаг 54 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 12 цаг 44 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 13 цаг 2 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 13 цаг 17 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... 1924 оны Үндсэн хууль Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top