x

Эрмитаж дахь хүннүгийн үеийн олдворуудыг авах хүсэлтээ илэрхийлэв

Соёлын сайд Ч.Номин ОХУ-ын Шинжлэх ухааны болон Эрмитаж музейн төлөөллүүдийг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.

Тэдгээр төлөөлөгчид нь Монгол Улсад зохион байгуулагдаж буй “Монголчуудын соёлын өв” эрдэм шинжилгээний олон улсын хуралд оролцохоор ирсэн бөгөөд Оросын экспедицийн Монгол дахь үйл ажиллагааны нөлөөгөөр ОХУ-руу гарсан Хүннүгийн үед хамаарах олдворуудтай шууд харьцаж, судлан шинжилдэг юм.

Иймд, Соёлын сайд Ч.Номин тэднийг хүлээн авч уулзаад, Монголчуудын түүхэнд холбогдох соёлын өвийг судалж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж буйд талархал илэрхийлээд, Монголын газар нутгаас олдсон өөрсдийн түүхэнд холбогдох олдвор, өвүүдийг авах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.

Мөн Соёлын сайд Ч.Номин ОХУ-ын Соёлын сайд О.Б.Любимова нарын байгуулсан хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд “Чингис хаан” үндэсний музей, “Эрмитаж” улсын музей хоорондоо шууд харилцах, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, ном бүтээл туурвих боломжтой болсон. Тиймээс энэ хамтын ажиллагаанд суурилан Монголын нутгаас буюу “Ноён” уулаас олдсон Хүннүгийн үеийн олдвор, эд өлгийн зүйлсийг хамтран судлах, “Эрмитаж” музейн сан хөмрөгт байлгах бус байнгын үзэсгэлэн гаргах, Монгол Улсад хамтарсан үзэсгэлэн гаргах, үзмэрүүдийг эргүүлэн авах зэрэг ажлыг хийж эхлүүлэх хүсэлтээ илэрхийллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 8 цаг 9 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 11 цаг 38 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 11 цаг 52 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 12 цаг 42 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 13 цаг 0 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 13 цаг 15 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... 1924 оны Үндсэн хууль Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top