x

Баянзүрх дүүрэгт төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нээлээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах ажлыг хурдан шуурхай зохион байгуулах чиг үүрэг бүхий Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар шинээр байгуулагдаад ажиллаж байна.

Тус байгууллага нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 499 дүгээр тогтоолоор байгуулагдсан билээ.

Өнөөдрийн байдлаар Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нийслэл Улаанбаатар хотод 17 цэгт нээсэн бөгөөд цаашид нийслэл, орон нутгийн хэмжээнд хүн ам төвлөрсөн цэгүүдэд нийт 504 цэгийг шинээр нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа Монголчууддаа төрийн үйлчилгээг  47 дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан хүргэнэ.

Одоогоор:

  • Сөүл хотын дипломат төлөөлөгчийн газарт (1 цэг),
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв (1 цэг),
  • Бусан хотын дипломат төлөөлөгчийн газар (1 цэг),
  • Австрийн Вена хот (1 цэг)
  • Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дели хотод (1 цэг) нийт 5 цэгт Төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг байгуулан ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар “ХУРДАН” цэгээр дамжуулж нийт 39 байгууллагын 440 орчим үйлчилгээг хун, хуулийн этгээдэд операторын горимоор үзүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Цаашлаад 2023 онд 55 байгууллагын 790 орчим төрийн үйлчилгээг иргэд маань “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрэн бүрдэх юм.

Операторын горимоор иргэд 82 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг (Иргэний үнэмлэх, оршин суугаа газрын, гэрлэсний бүртгэлийн, гадаад паспортын, төрсний бүртгэлийн лавлагаа гэх мэт) үнэ төлбөргүй авах болон гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх гэх мэт төрийн үйлчилгээг нэг цонхоор авах боломжтой.

Баянзүрх дүүргийн хэмжээнд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгүүдийг өнөөдөр нээж, төрийн үйлчилгээг үзүүлж эхэллээ.

Үүнд:

  1. “Да хүрээ” авто худалдааны төв;
  2. Жанжин клубын “Хурдан” цэг;
  3. Улиастайн нэгдсэн зах.

Цаашид тус дүүрэгт нийт 10 цэгийг үе шаттайгаар нээхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд:

  1. “Монгол шуудан” ХК-ийн 4 салбар;
  2. “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Жуков салбар;
  3. Дарь-Эхийн эцэс дахь 50 орт эмнэлэг;
  4. Засаг захиргааны 2 дугаар байр.

Дээрх цэгүүд нээгдсэнээр БЗД-ийн иргэд өөрт хамгийн ойр байрлах төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгээр дамжуулан 39 байгууллагын 440 гаруй төрлийн үйлчилгээг авах боломж бүрдэж байна. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, хамгийн ойр цэгээс авах боломжтой.

Мөн нийслэлийн хэмжээнд хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээний болон бусад цэгүүд:

  1. Төв шуудан дахь “Хурдан” цэг;
  2. Хан-Уул дүүргийн И-Март худалдааны төв;
  3. Улаанбаатар их дэлгүүр;
  4. Нисэхийн тойрог, “Хан плаза” худалдааны төв;
  5. 120 мянгат, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн салбар;
  6. Төрийн ордны баруун хойд талын “Монгол шуудан” ХК-ийн 46-р салбар;
  7. Боловсролын Их Сургуулийн дэргэд “Төгөлдөр” төвийн 24 цагийн CU дахь салбар;
  8. Хүнсний 50-р дэлгүүр, 24 цагийн CU дахь салбар.

Мөн 21 аймгийн төвд 4,5 сард төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгүүд нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Анхаарал хандуулсан уншигч та бүхэнд баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 9 цаг 6 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 12 цаг 35 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 12 цаг 49 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 13 цаг 39 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 13 цаг 57 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 14 цаг 12 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... 1924 оны Үндсэн хууль Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top