Улаанбаатар хотод нэвтрүүлэх дүүжин тээврийн эхний шугамыг байгуулах тухай гэрээнд Францын тал Хотын захиргаатай хамтран гарын үсэг зурсан байна.
Эхний шугамыг Яармаг-Хархорин зах чиглэлд байгуулах болсныг БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Себастиан Сүрүн өөрийн твиттер хаягаараа дамжуулан мэдэгдлээ.
Хархорин захаас Яармаг хүртэл долоон километр замыг одоогоор нэг цаг 30 минут туулж байгаа бол дүүжин тээвэр ашиглалтад орсноор 4.2 км агаарын замаар 11 минут зорчих тооцоолол гарчээ.
Дүүжин замын тээвэр нь цагт 21 км туулах бөгөөд нэг бүхээгт 10 хүн тээвэрлэх боломжтой аж.