The Hu хамтлагийн Европ болон Англи улсад хийх аялал тоглолтын үеэр “Welcome to Mongolia” арга хэмжээг сурталчилхаар болжээ.
Хүннү рок урсгалыг дэлхий дахинд таниулж яваа The Hu хамтлагийн продюсер Б.Дашдондог болон хамтлагийн төлөөлөлтэй БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ аялал жуулчлалын гадаад сурталчилгаанд хамтарч ажиллах талаар санал солилцсон байна.
Хамтлагийн продюсер Б.Дашдондог "Уг санал боломжтой бөгөөд менежментийн багтаа уламжилъя" гэсэн байна.
Мөн гадны улс орнуудаас Монголд ирж буй The Hu хамтлагийн фенүүдэд зориулж хамтлагийн нэрэмжит соёлын бүтээн байгуулалт хийх, үүгээр дамжуулж аялал жуулчлалын бүс бий болгохоор төлөвлөлт хийж байна.
Энэ ажилд БОАЖЯ-наас бодлогын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсчээ.