x

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр тулгамдсан асуудлуудаа шийднэ

Нийслэлийн хөгжлийн бодлоготой уялдсан томоохон төсөл хөтөлбөр, эдийн засгийн үр өгөөжтэй бизнесийн саналуудаа хөрөнгө оруулагч, түншүүд, хамтын ажиллагаатай хотуудад танилцуулах “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” үргэлжилж байна.

Улаанбаатарт тулгамдаж буй авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийх ажил, хэрэгжүүлж буй арга хэмжээ, үүнд хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжийн талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар танилцууллаа.

Тэрбээр “Авто замын түгжрэл гэдэг хот төлөвлөлтийн алдаа, хотжилт, эдийн засаг, нийгмийн үзэгдлүүдийн үр дагавар. Сүүлийн 30 жилийн турш хуримтлагдсан олон талт асуудлуудын үр дагаврыг бид ганцхан шийдвэрээр нэг дор шийдэхгүй. Гэхдээ салбар салбарт тодорхой ажлуудыг үе шаттай хийснээр түгжрэлийг бууруулна. Тухайлбал, замын түгжрэлд гол нөлөө үзүүлж буй 11 байршилд 16.4 км автозам, 963,7 метрийн урттай гүүрийг 2024 онд багтаан ашиглалтад оруулах зорилт тавьсан. Эдгээр бүтээн байгуулалтад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, оролцоо чухал” гэлээ.

Мөн Нийслэлийн Ерөнхий архитектор Ц.Тулга Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа.

2040 онд Улаанбаатар хотыг Байгальд ээлтэй ногоон хот болгох бодлого баримталж буйг тэрбээр онцолсон. Энэ хүрээнд хотын нэг оршин суугчид ноогдох ногоон байгууламжийн хэмжээг одоогийнхоос 5.8 дахин буюу 35 м.кв болгохыг зорьж буй. Мөн нийслэлийн хэмжээнд 11 цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэв.

Форумын үеэр мөн хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд хотын асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулах төсөл, бүтээн байгуулалт, бизнесийнхээ талаар танилцуулсан.

Тухайлбал, Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистик төв байгуулах төслийн талаар “Туушин” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Монголжингоо танилцууллаа.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй логистикийн 10 терминал орчин үеийн шаардлага хангахгүй байгааг тэрбээр онцлов. Тиймээс орчин үеийн, бүрэн автоматжуулсан, ачаа тээврийн салбарт тулгамдсан асуудлыг шийдэх логистикийн терминалыг бий болгосноор тоосжилт, дуу чимээний бохирдлоос сэргийлэх, хотын түгжрэлийг бууруулах давуу талтай гэж Ж.Монголжингоо тэмдэглэж байв. Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистик төвийн газрын зөвшөөрлийг авч, ТЭЗҮ-г хийсэн бөгөөд энэ онд бүтээн байгуулалт эхэлж, 2024 оны нэгдүгээр улирлаас эхний үе шатын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр тулгамдсан асуудлуудыг шийдэх хүрээнд "Дагуул хот ба Үйлдвэрлэл технологийн паркийн хөгжил" хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт ЖАЙКА-гийн Хөрөнгө оруулалт оруулалт, бизнес хөгжил хариуцсан мэргэжилтэн Масаюуки Ишиди, Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр, НИТХ-ын төлөөлөгч, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн захирал Б.Мягмар, Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан нар панелистаар оролцлоо. Хотын хүн амын төвлөрлийг сааруулах, дагуул хотыг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд тулгамдаж буй асуудал, гарц шийдлийг тэд хэлэлцсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 10 цаг 7 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 13 цаг 36 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 13 цаг 50 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 14 цаг 40 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 14 цаг 58 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 13 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25 “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2024-11-25 Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2024-11-25 “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... 1924 оны Үндсэн хууль Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top