x

Д.Сумъяабазар: Улаанбаатар хот өөрөө тодорхой хөрөнгийн эх үүсвэрийг гаргах чадамжтай байх ёстой

НЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” үргэлжилж байна.

Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр “Өнөөдрийн форумд дэлхийн 40 гаруй улсын 100 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байна. Мөн манай улсад сууж байгаа Элчид сайд яамд, олон улсын байгууллагууд ч идэвхтэй оролцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал, шийдлээ хэлэлцүүлж буй. Төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын тулгамдаж байгаа бүх асуудлыг шийдэх боломжгүй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид Улаанбаатар хотынхоо тулгамдсан асуудлыг шийдэх гэж зүтгэж ирсэн. Улаанбаатар хотод хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр зайлшгүй шаардлагатай.

Улсын эдийн засгийн 70 орчим хувийг Улаанбаатар хот дангаараа бүрдүүлж байна. Тиймээс хотын асуудал улсын хэмжээний асуудал болсон. Миний хувьд хотын удирдлагууд УИХ, Засгийн газартайгаа хамтран ажиллах зохицуулалтыг бүрдүүлэхийн төлөө ажиллаж ирлээ. Энэ хүрээнд 27 жил гацсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулсан. Ингэснээр хотын хөгжил шинэ шатанд гарах нөхцөл бүрдсэн. Үнэт цаас гаргах, бонд гаргах эрх нээгдсэн. Нэмэлт эх үүсвэрээр Улаанбаатар хот хөгжих ёстойУлаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулснаар хувийн хэвшлийн оролцоог хотын бүтээн байгуулалтад нэмэх алхам болсон. Өнөөдрийн форум Улаанбаатар хотын хөгжилд хүч нэмж байгаа. Мөн Засгийн газрын бодлоготойгоо уялдаж буй" хэмээлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Форумын үеэр хэд хэдэн Санамж бичиг байгуулахаар байсан. Хэрэгжилтийг хангахад хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Санамж бичиг байгуулснаар ажил эхэлж, хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Хувийн хэвшилтэй хамтран ажиллах Улаанбаатар хот өөрөө тодорхой хөрөнгийн эх үүсвэрийг гаргах чадамжтай байх ёстой. Бид дотоод нөөц бололцоогоо ашиглана. Мөн “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн удирдлагуудад тодорхой үүрэг, чиглэл өгсөн.

Улаанбаатарт тулгамдаад байгаа асуудал зөвхөн манай хотын асуудал биш. Дэлхий дахинаа хотын төвлөрөл нэмэгдэж байгаа. Үүнээс үүдэлтэйгээр Засгийн газраас нь үзүүлэх дэмжлэг жил ирэх бүр багасаж, хотууд өөрсдөө орлогоо бүрдүүлж байна. Ингэхдээ хотын төсвийн орлогыг татвар, төлбөр, хураамжаар бүрдүүлж байгаа. Улаанбаатар хотод хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалтай байна. Тэгэхээр өвчнөө зөв оношлох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, хотын тулгамдаж байгаа асуудлыг үе шаттай шийдэх шаардлагатай.

-Санамж бичгийн хүрээнд хийж байгаа ажлууд хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Богино, дунд болон урт хугацаанд үргэлжилнэ. Тойрог хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг л гэхэд дунд хугацаанд хийнэ. Бид гаднын хөрөнгө оруулалтыг татдаг ч хамгаалах ямар ч зохицуулалтыг хийдэггүй. Үүнээс болж гадаадын хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулахаас зайлсхийдэг, итгэлгүй болдог. Бид хөрөнгө оруулалтад бүх талын дэмжлэг үзүүлнэ. Санамж бичгийн хэрэгжих хугацаа нь харилцан адилгүй байна хэмээн ярилаа.

Мөн Хотын дарга цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа. Тухайлбал, нийслэлийн харьяа байгууллагуудаас олгодог зөвшөөрлүүдийг ил тод, нээлттэй болгоно. Улаанбаатар хотыг 2050 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар батлуулахаар бэлтгэж байгаа.  Түүнчоэн нэмэлт эх үүсвэрээр хотын дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр бэлтгэлээ хангасан гэдгийг тодотгож байлаа.

Нийслэлийн удирдлагуудын зүгээс Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхийн тулд өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд хууль, эрх зүйн шинэчлэлийг хийхэд ихээхэн анхаарсан. Харин өдгөө эдийн засгийн хувьд үүссэн “гацаа”-г шийдэхээр тус форумыг зохион байгуулж буй билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 10 цаг 27 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 13 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 14 цаг 11 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 15 цаг 1 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 15 цаг 19 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 34 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25 “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2024-11-25 Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2024-11-25 “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... 1924 оны Үндсэн хууль Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top