x

Нийслэлийн 13 ажил, үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ

Монгол Улсын Засгийн газар 2022 онд Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний тухай 340 дүгээр тогтоолыг баталсан. Уг тогтоолын дагуу төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн зарим чиг үүрэг, ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр болсон юм.

Нийслэлийн зүгээс тогтоолын хэрэгжилтийг хангаж, хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой ажлын ачааллыг бууруулах, үйлчилгээг сайжруулах бэлтгэл ажлыг хангаад байна. Тодруулбал, УБЗАА, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв болон таван дүүргийн 11 ОНӨААТҮГ-ын 13 ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр холбогдох судалгааг хийж байна. Ингэхдээ сонгон шалгаруулалтын үндсэн дээр зохих хууль, журмын дагуу тэнцсэн иргэн, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах юм.

Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх үйлчилгээнд дараах ажлууд хамаарна.

Үүнд:

  • Нийтийн бие засах газрын үйлчилгээ;

  • Гудамжны дүрс бичлэгийн техник хэрэгслийн арчилгаа, засварын үйлчилгээ;

  • Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээ;

  • Хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээ;

  • Хог ачих, буулгах, ангилан ялгах, хогийн сав байршуулах;

  • Дахин боловсруулахтай холбоотой сургалт зохион байгуулах зэрэг орох юм.

Тухайлбал, УБЗАА-наас автобусны эцсийн болон дундын буудлуудын орчны тохижилт, нийтийн бие засах газрын үйлчилгээ, үйл ажиллагааг сайжруулахын тулд үйлчилгээ эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг сонгон шалгаруулж байгаа. Тус чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд нь нийтийн бие засах газар, автобусны эцсийн болон дундын буудлуудыг түшиглэн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, реклам, сурталчилгаа явуулж, ашиг орлого олох, олсон орлогоосоо тус объектын ашиглалтын зардлыг санхүүжүүлэх юм. Мөн үйл ажиллагаа явуулж байгаа байгууламжийг өргөтгөх, сэргээн засварлах, буулгаж газар дээр нь шинээр байгууламж барих боломжтой. Гэхдээ тухайн газар нь нийслэлийн өмчлөлд байх бөгөөд газар ашиглалтын урт хугацааны гэрээ байгуулах юм. Түүнчлэн нийтийн бие засах газар байхгүй, хүн ихээр зорчдог газруудад нийтийн бие засах газар шинээр барьж, хамтран ажиллаж болно.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэс /11-315333/-т хандан дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 10 цаг 29 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 13 цаг 59 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 14 цаг 13 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 15 цаг 3 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 15 цаг 21 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 36 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25 “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2024-11-25 Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2024-11-25 “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... 1924 оны Үндсэн хууль Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top