x

Сувилагчдын өдрийг угтсан арга хэмжээ зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт боллоо

Олон улсын сувилагчдын өдөр тавдугаар сарын 12-ны өдөр болно. Энэ өдрийг угтсан  “Амлалтаа сонсъё” хэлэлцүүлэг, “Сувилагч ба Эрүүл мэнд аян, “Сувилахуй ба эрх зүй сургалт зэрэг нэгдсэн арга хэмжээ улс орон даяар өрнөж байна.

Тухайлбал, энэхүү арга хэмжээ Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт болж, өндөрлөлөө.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн Ажлын алба, Монголын сувилагчдын нийгэмлэг хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээнд сувилагч мэргэжилтнүүд өргөнөөр хамрагдаж байна.  

Зүүн бүсэд болсон арга хэмжээний үеэр Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сувилахуй хариуцсан мэргэжилтэн Л.Сугар

Бид мэргэжилдээ хайртай учир хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө гэсэн сэтгэлээр өнөөдрийг хүртэл хүлцэнгүй явж байна. Бид хийх ёстой, хийх ч болно. Хөдөлмөрийн минь үнэлэмжийг нэмэгдүүлээд өгвөл сэтгэл хангалуун цалингаа авна. Хоёр хүүхдээ дагуулаад дуртай зүйлийг нь аваад өгдөг болмоор байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн бол Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахлах сувилагч В.Нарантуяа

сувилагч мэргэжлийн үнэлэмжийг яагаад нэмэгдүүлэх ёстой талаар ганцхан жишээ хэлье гээд осол аваар дээр очиж ажилласан Цагдаа, Онцгойгийн ажилтан төрийн тусгай хамгаалалтад ороод 45-тай тэтгэвэрт гарч, тэтгэврээ 80 хувиар тогтоолгодог бол эмч сувилагч юун тусгай хамгаалалт, тэтгэврээ 45 хувиар тогтоолгодог. Эмч сувилагчийг Цагдаа, Онцгойн түвшинд үнэлж өгөхийг хүсье гэв.  

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын эмнэлгийн ахлах сувилагч Н.Боргил

“Сувилагчийн цалин бага, нийгмийн баталгаа сул байдаг нь ажлаа орхиж, харь орныг зориход хүргэж байгаа. Үүнээс болж залуу үе ч энэ мэргэжлийг сонгохгүй болсон. Энэ ужиг шалтгааны үндэс суурь нь төрийн бодлого, баталсан цалингийн сүлжээнд байна. Цалингийн сүлжээг даруйхан өөрчлөх шаардлагатай” гэсэн саналыг хэллээ.   

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Эрүүл мэндийн салбар бусад салбартай харьцуулахад гар дээр очих цалин урамшууллыг нэмж байгаа боловч үндсэн цалин нэмэгдэхгүй байна. Тэтгэвэрт гарахад үндсэн цалингаар тооцдог учир нийгмийн баталгааг бодитойгоор хангаж чадахгүй байгаа юм. Тиймээс үндсэн цалинг нэмэх талаар сувилагчид маань асуудал дэвшүүлж буй…

Сургалт, хэлэлцүүлэгт ирсэн сувилагчдыг хорт хавдрын илрүүлэгт хамруулж байна. Тэд маань загасчны морь усгүй гэдэг шиг 20-30 жил ажиллахдаа хорт хавдрын төрөлжсөн үзлэгт ороогүй гэдгээ нулимс дуслуулан ярилаа" хэмээв.

Манай улсад 13 мянга гаруй сувилагч бий. Бүх сувилагчдыг хамруулж чадахгүй ч тал хувьд нь хүрэх зорилготой нэгдсэн арга хэмжээ бүсчилсэн байдлаар 21 аймаг, 9 дүүрэгт үргэлжилж байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 10 цаг 16 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 13 цаг 45 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 14 цаг 0 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 14 цаг 50 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 15 цаг 8 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 23 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25 “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2024-11-25 Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2024-11-25 “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... 1924 оны Үндсэн хууль Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top