Өндөр настны тухай хуулиар ахмадууд жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр рашаан, сувиллын газарт амрах эрхтэй байдаг.
Нийтдээ 31 сувилал, 27 амралтад ахмад настнууд хөнгөлөлттэй үнээр амрах эрхтэй. Ахмадууд иргэний үнэмлэх, өргөдөл, мөнгө тушаасан баримт бүрдүүлэн харьяа халамжийн хэлтсээс очиж эрхийн бичгээ авдаг байсан.
Тэгвэл энэ сараас эхлэн ахмад настны амралт, сувиллын "Эрхийн бичиг" цахимжиж, иргэд харьяа хороон дээрээс эрхийн бичгээ авах боломжтой болжээ.
Иргэд дараах материалыг бүрдүүлнэ:
-
Иргэний үнэмлэхийн хуулбар /Эх хувиас хуулбарласан байх/
-
Мөнгө тушаасан баримт /Иргэн өөрт үлдэх хувийг хуулбарлаж ирсэн байх/
-
Өргөдөл /Засаг даргаар цохуулсан байх/
-
Амрах хүсэлтэй амралтын газартайгаа холбогдож, амрах хоногоо баталгаажуулсан байх.
Түүнчлэн эрхийн бичгийг урьдчилан олгохгүй бөгөөд сар сараар бичигдэх аж.
Амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын нэр, хаягийн мэдээллийг хүргэж байна.