Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, сайд асан С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн сайд Х.Нямбаатар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэрэг прокурорт шилжих шатандаа байгаа гэсэн мэдээллийг өгч байв.
Гэтэл прокурорын байгууллагаас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг эх сурвалж баталлаа.
Шүүхээс Б.Содномдаржаад, Т.Чимгээ нарт тус бүр 20 жилийн хорих ялыг 2017 оны наймдугаар сарын 4-нд шүүхээс оноосон байдаг. Гэвч тэднийг 2021 оны тавдугаар сарын 14-нд сулласан юм.
Тодруулбал, Дээд шүүхээс шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авч, хэргийг сэргээн шалгуулах шийдвэр гаргаснаар мөрдөх байгууллага дахин шалгаж эхэлсэн байна. Ингээд мөрдөх байгууллагаас уг хэргийг прокурорт шилжүүлж, хэрэгсэхгүй болгожээ.
Энэ талаар өнөөдөр прокуророос дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.