"НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр буюу энэ сарын 19-ны өдөр 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд явагдана" хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ.
Энэ удаагийн тохиролд 2023 оны гуравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн баримт хамрагдах юм.
Өнгөрсөн сард улсын хэмжээнд 35,434 иргэн НӨАТ-ын сугалааны азтан болжээ.