x

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 737 автобус нийлүүлнэ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны III хуралдаан Хангарьд ордонд боллоо. Тус хуралдааныг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар даргаллаа.

Хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах богино болон дунд хугацааны бодлогын судалгааг Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн захирал Р.Дагва танилцуулав.

Нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэл, явц байдал, тулгарч буй асуудал, шийдэл, Улаанбаатар хот доторх унадаг дугуй, явган зорчигчийн замыг шинээр барьж, нэмэгдүүлэх тухай, Мопед, мотоцикл, унадаг дугуй, цахилгаан дугуй, скүүтэр хэрэглэгчдийн авто замын түгжрэлд нөлөөлөх нөлөөлөл, тэдний аюулгүй байдал, Туулын авто замаас Нүхтийн авто зам хүртэлх замын ажлын явц  зэрэг сэдвээр албаныхан мэдээлэл өгч дараах тогтоол, тэмдэглэлүүд гарлаа.   

“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх  хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг  2023 оны тавдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 800 гаруй хууль, журам байгаагийн дотор түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулахын тулд хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх нь чухал. Энэ хүрээнд Улаанбаатар хотыг орчин үеийн, шинэ дэвшилтэд хот болгон хөгжүүлэхэд бодлогын төлөвлөгөө зайлшгүй юм.

Тиймээс Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050-д тусгасан хөгжлийн олон талт зорилго, зорилтуудыг Улаанбаатар хотын нийтийн тээвэр, авто замын төлөвлөгөөтэй уялдуулж, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ-г боловсруулсан. Шинэ үеийн хотжилтын ерөнхий хөгжлийг төлөвлөсөн энэхүү хот байгуулалтын цогц баримт бичгийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулбал 2040 он хүртэл Улаанбаатар хот орчин үеийн шинэ хот болж хөгжихөд тун ч ойрхон боллоо. Үндэсний хорооны ээлжит III хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх  хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г батлуулах тогтоол гаргалаа.

Мопед, мотоцикл, унадаг дугуй, цахилгаан дугуй, скүүтер хэрэглэгчдийн авто замын түгжрэлд нөлөөлөх нөлөөлөл, аюулгүй байдлын талаар хэлэлцлээ

Мопед, мотоцикл, унадаг дугуй, цахилгаан дугуй, скүүтэр хэрэглэгчдийн авто замын түгжрэлд нөлөөлөх нөлөөлөл, шийдвэрлэх асуудлуудын талаар Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга С.Баасанжав Үндэсний хорооны гишүүдэд танилцуулав.

Цахилгаан скүүтер нь дэлхий дээрх хамгийн хурдацтай хөгжиж буй технологийн нэг бөгөөд тээврийн салбарт нэвтэрч цаг хугацаа, мөнгө хэмнэх, байгальд ээлтэй, сэтгэл ханамж, нийгмийн хөдөлгөөнийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой инновацийн шинэ бүтээл юм. Шинэ үеийн залуусын сонголт болж хөгжиж байгаа дээрх нэр бүхий тээврийн хэрэгслийг 2022 онд Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн байдлыг харвал нийт 1050 ширхэг орж ирж борлуулагджээ. Авто замын түгжрэлийг сааруулахад ихээхэн нөлөө үзүүлэх дээрх тээврийн хэрэгслийг жолоодон авто замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцлээ.

Үүнтэй холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Үндэсний хорооны дараах гишүүд, холбогдох албан тушаалтанд даалгав.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангуулах, цахилгаан тээврийн хэрэгсэл холбогдсон зам тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хяналт тавих үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ажил, арга хэмжээ зохион байгуулахыг Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунболдод үүрэг болголоо.    

Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлэх цахилгаан тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих, гаалийн бүрдүүлэлт, шалгалт хийх үйл ажиллагааг сайжруулах, холбогдох эрх зүйн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулахыг Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалд үүрэг болголоо.

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 онд 737 автобус нийлүүлнэ

Нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар Үндэсний хорооны гишүүдэд танилцуулав.

Нийслэл хотын тээврийн салбарт орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар иргэдээ дээдэлсэн тээврийн системийг бий болгоно. Энэхүү системийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахаас гадна авто тээврийн хяналт, такси үйлчилгээ, ачаа тээврийн үйлчилгээ, хүүхдийн автобус, ажилчдын автобус, техникийн хяналтын үзлэгийн төв, авто үйлчилгээг бүхэлд нь сайжруулахыг зорьж байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 107 чиглэлд 996 автобус 520 мянга орчим зорчигчдод үйлчилж байна. Зорчилтын тухайд, энгийн том хүн 47.4 хувь, хүүхэд 15 хувь, ахмад настан 19.8 хувь, ХБИ 7.3 хувь, оюутан 7.1 хувь, цагдаагийн албан хаагч 3.35 хувь, хүндэт донор 0.05 хувийг эзэлж байна.

Бид 2023 онд авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд нийтийн тээврийн зорчилтын тоог нэмэгдүүлэхээс гадна автобус үйлчилгээний чиглэлийг 124, автобусны тоог 1597 хүргэхээр зорьж байна.

Нийтийн тээврийн парк шинэчлэл

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн тухайд ирэх тавдугаар сараас эхлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийг эрчимжүүлэх бөгөөд их багтаамжийн дизель автобус 600, дунд багтаамжийн 50, цахилгаан 160, нийт 810 автобусаар парк шинэчлэлтийг 2023-2024 онуудад хийж дуусгана. Парк шинэчлэлтийн хүрээнд шинээр нийлүүлэгдэх автобусны эхний ээлжийн автобус 5 дугаар сараас эхлэн сар бүр нийлүүлэгдэх бөгөөд энэ ондоо багтан 737 автобусаар насжилт өндөр, одоогийн автобусуудыг шинэчлэнэ. Төр, хувийн хэвшлийн зохистой түншлэлийн зарчмаар нийтийн тээврийн салбарыг дэмжиж хамтран ажиллана.

Туул голын дагуух авто замаас Нүхт хүртэлх замын ажлын явц байдлыг танилцууллаа

Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Улаанбаатар хотын “Шинэ тойрог зам”-ыг барьж байгуулах тухай 476 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд авах арга хэмжээний талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Б.Цэрэнсодном Үндэсний хорооны гишүүдэд танилцуулав.

Үүнтэй холбогдуулан дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Үндэсний хорооны гишүүд, холбогдох албан тушаалтанд даалгалаа.

Тухайлбал “Шинэ тойрог зам” төслийн урд хэсэг, Туулын авто зам болон Туулын авто замыг Нисэхийн хурдны авто замтай холбох (Туулын авто замаас Нүхтийн авто зам хүртэл) авто замын төслүүдийн хүрээнд авто замын зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу 2023 оны 02 дугаар улиралд багтаан шуурхай зохион байгуулах тухай Үндэсний хорооны тэмдэглэл гарлаа.  

Улаанбаатар хот доторх унадаг дугуй, явган зорчигчийн замыг шинээр барьж, нэмэгдүүлэх тухай

Улаанбаатар хот доторх унадаг дугуй, явган зорчигчийн замыг шинээр барьж, нэмэгдүүлэх төлөвлөлтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн танилцууллаа.

2023 онд төдийгүй цаашид унадаг дугуйн зам, гүүрэн байгууламжийн дэд бүтцээ нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд 2023 онд дугуйн зам барихад 27.5 тэрбум, гүүрэн байгууламж барихад 52.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна.

Өнөөдрийн байдлаар зураг төсөл нь боловсруулагдаж байгаа дугуйн замын тухайд, 17 байршилд 24.5 км зам барих, 8 байршилд 3.1 км гүүрэн байгууламж нийт 27.6 км зам, гүүрэн байгууламжийн зураг төслийг боловсруулсан байна. Энэ онд 4 байршилд 3.18 км дугуйн зам, 3 байршилд 1.67 км гүүрэн байгууламжийг шинээр барина. Ингэснээр түгжрэл 3 хувиар буурах тооцооллыг мэргэжлийнхэн гаргажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 11 цаг 8 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 14 цаг 37 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 14 цаг 51 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 15 цаг 41 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 15 цаг 59 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 16 цаг 14 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25 “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2024-11-25 Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2024-11-25 “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... 1924 оны Үндсэн хууль Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top