x

М.Балдандорж: Энхтайваны гүүрэн доорх дулааны шугамд гарсан гэмтлийг шөнө нь зассан

Энхтайваны гүүрний доорх дулаан дамжуулах шугам сүлжээнд гэмтэл гарсныг тухайн үед нь зассан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл өглөө.

УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “Энхтайваны гүүрний доорх дулааны шугамд 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр гэмтэл гарч, шөнөдөө засаж, хэвийн болгосон. Уг шугам нь 2002 онд ашиглалтад орсон, 300 диаметртэй бөгөөд элэгдлийн улмаас гэмтэл гарсан. Тус шугам сүлжээ нь Эрэлийн байрууд, тухайн бүсэд хамаарах ус дамжуулах долоон төвийг дулаанаар хангадаг” гэлээ.

Мөн тэрээр Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний асуудал нэлээд хүндэрсэн нөхцөл байдалтай байгааг онцлов. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 1223 км ус, дулаан дамжуулах шугам сүлжээ байдаг бөгөөд 379.5 км нь дулаан дамжуулах шугам аж. Харин эдгээрийн 60 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан байна.

Түүнчлэн 2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийт 644 төсөл арга хэмжээ, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил хийхээр төлөвлөжээ. Үүнээс 27.1 км нь дулааны шугам сүлжээнд хамаарах юм. Тодруулбал, энэ жилийн хувьд 30, 40 жил болсон дулааны шугам сүлжээтэй Бага тойруу буюу Багшийн дээдээс СУИС-ийн урдуур Цэцэг төв хүртэл, Жамьян гүний гудамж буюу Төв номын сангаас “Блю скай”-н урдуур Багшийн дээд хүртэл, 3, 4-р хорооллын эцэс гэх мэтчилэн 30 км гаруй замыг иж бүрэн шинэчилнэ.

Өмнөх жилүүдэд дулаан дамжуулах шугам сүлжээнд засвар хийхдээ ирэх жилийн өвлийн бэлтгэлийн хүрээнд л хийдэг байсан бол энэ жил 19 байршилд иж бүрэн засвар хийнэ. Мөн жил бүр дулаан дамжуулах хоолойд засвар хийдэг нь анхнаасаа тухайн шугам сүлжээгээ хонгилын системээр хийгээгүйтэй холбоотой байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 11 цаг 11 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 14 цаг 40 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 14 цаг 54 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 15 цаг 44 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 16 цаг 2 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 16 цаг 17 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25 “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2024-11-25 Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2024-11-25 “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... 1924 оны Үндсэн хууль Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top