Иргэн Д.Монголхүүд шүүхээс зорчих эрхийг хязгаарлах 1 жилийн ял оноосон байдаг. Гэвч түүнийг "маршрут" зөрчсөн үндэслэлээр ялыг нь "хорих ял" болгон өөрчилсөн. Энэ шийдвэр олоон хүний эсэргүүцэлтэй тулгараад буй. Учир нь тэрээр үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаанд оролцож байх үеэрээ хууль сахиулагчийн биед халдсан хэмээн буруутгагдсан. Үүнийг бичлэгээр няцаасан байдаг ч шүүхээс ял оноосон юм.
Тэгвэл Д.Монголхүүг “хүн амины хэрэг үйлдэж, ял эдэлж буй рецедивүүдтэй хамт нэг камерт хорьж байгаа" талаар түүний өмгөөлөгч Б.Баяраа мэдээлжээ. Үүнд зарим иргэд “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэх нь хүний амь насыг хохироох гэмт хэрэг ижил түвшинд очсон уу” хэмээн байр сууриа илэрхийлж байна.
Үүнээс улбаалан иргэн Д.Монголхүүгийн өмгөөлөгч Б.Баяраа болон АН-ын зарим гишүүд хамтарч Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдтэй уулзаж, шаардлага тавихаар болжээ.
Түүний өмгөөлөгч Б.Баяраа "Монголхүү хүн амины хэрэгтэй рецидивүүдтэй хамт хоригдсон байна! Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлээд гүтгэгдэх, хүний амь нас хохироох гэмт хэрэг ижил түвшинд очсон уу? Яагаад Монголхүү дээр double standart дандаа явагддаг вэ?!?" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.