x

Нийгмийн хамгааллын тусгай төв автобустай боллоо

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас Нийгмийн хамгааллын тусгай төвд иж бүрэн засвар хийсэн, 32 хүний суудалтай автобус хүлээлгэн өглөө. Тус төв нь 21-ээс дээш насны өөрийн гэсэн орон гэргүй, орлого нь хязгаарлагдмал, эрхэлсэн тодорхой ажилгүй, харж хандах хүнгүй, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх, тэднийг бие даасан амьдралд шилжихэд нь туслан дэмжих зорилготой. 2003 оноос хойш Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн үйлчилгээний байгууллага юм.

Нийгмийн хамгааллын тусгай төв өнгөрсөн найман жилийн хугацаанд л гэхэд 251 иргэнийг бие даан амьдрахад нь тусалж, 634 иргэнийг бичиг баримтжуулж, 1000 иргэнийг ажлын байранд зуучлан, орлогын эх үүсвэрийг нь нэмэгдүүлжээ. Түүнчлэн тус төвөөр үйлчлүүлж буй иргэдийг бүлгээр нь ажлын байранд зуучлах тохиолдолд нэгдсэн зохион байгуулалтаар хүргэх, буцаан авах, аливаа эрсдэлээс сэргийлэх, ажлын байрыг тогтвортой хадгалахад машины хэрэгцээ шаардлага их тулгардаг байсан аж. Харин тус төвийн ажилчид өнгөрсөн хугацаанд хувийн машинаараа үйлчилгээ үзүүлж байжээ.

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Техникийн хэлтсийн дарга О.Лувсандагва “Нийгмийн хариуцлагын хүрээнд манай байгууллагын зүгээс тус төвд автобус хүлээлгэн өгөхдөө дан ганц автобусыг нь бэлдэж өгөх бус, давхар жолоочийг нь байгууллагынхаа дэргэдэх “Нарны зам” авто сургалтын төвд бэлтгэсэн. Мөн манай байгууллага инженер техникийн бүрэн багтай бөгөөд автобусыг хүлээлгэн өгөхдөө иж бүрэн засвар хийн, суудлын тоог нь 24 байсныг 32 болгон нэмэгдүүлэн, зорчигчдод үйлчлэхэд бэлэн болгоод байна” гэв.

Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг “Төвөөр үйлчлүүлж буй эмзэг бүлгийн, орон гэргүй иргэдийг зохион байгуулалттайгаар ажлын байраар дэмжиж, орлогыг нь нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж, үзвэр үйлчилгээнд хамруулах, асрамж сувилал, гэр бүлд нь хүргэж өгөх зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлэхэд автомашины хэрэгцээ өдөр бүр үүсдэг байлаа. Харин өнөөдөр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас автобус хүлээлгэн өгч байгаа нь дээрх хэрэгцээ, тулгамдсан асуудлуудыг шийдэхэд маш том хувь нэмэр болж байна. Бид үйлчлүүлэгч иргэдийнхээ нэрийн өмнөөс талархаж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 11 цаг 19 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 14 цаг 49 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 15 цаг 3 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 15 цаг 53 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 16 цаг 11 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 16 цаг 26 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25 “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2024-11-25 Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2024-11-25 “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... 1924 оны Үндсэн хууль Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top