x

Д.Сумъяабазар: Хуулийн хүрээнд эрхэлж буй үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийслэлийн зүгээс нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, явган алхах, саадгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч буй. Энэ хүрээнд автобусны буудал, явган хүний зам зэрэг нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг нүүлгэн шилжүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга Д.Сумъяабазар төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарын хамт ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа.

Нийслэлийн удирдлагуудын зүгээс авлига, хүнд суртлыг бууруулах зорилгоор өнгөрсөн оноос эхлэн 74 төрлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Мөн иргэдийн бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд эрүүл ахуйн шаардлага хангасан, хууль дүрэм зөрчөөгүй үйлдвэрлэл, үйлчилгээг чөлөөтэй эрхлэхийг зөвшөөрч, дэмжин ажиллаж байгаа юм.

Уулзалтын үеэр Хотын дарга Д.Сумъяабазар:

-Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, үйлчилгээний стандарт, нормыг шинэчлэх ажлуудыг үе шаттайгаар хийж, хэрэгжүүлж байна. Нэг талаас та бүхэн хөдөлмөр эрхэлж, худалдаа, үйлчилгээний бизнес хийн орлого олж байна. Нөгөө талаас стандарт, дүрэм, журмыг баримтлан, автобусны буудал дээрх ТҮЦ-үүдийг буулгах ёстой гэсэн хүсэлт, шаардлага иргэдээс олон ирдэг. Иймд асуудлыг олон талаас харж, харилцан ярилцаж шийдвэрлэх хэрэгтэй тулд та бүгдийн оролцоо чухал. Хамгийн гол нь энэ асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд ярилцаж, шийдэх ёстой. Хууль зөрчсөн үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоно гэж байхгүй хэмээлээ.

ТҮЦ эрхлэгч иргэдийн төлөөлөл:

-Хувийн эрх ашиг бус, олон нийтийн эрх ашгийг хүндэтгэх нь зүйтэй. Иймд автобусны буудал дээр 10, 20 гаруй ТҮЦ байлгах бус, автобусны карт цэнэглэх хоёр цэгийг үлдээе гэсэн санал гаргасан. Гэвч дүүргүүдийн зүгээс нийслэлээс өгсөн чиглэлийн дагуу нэг ч ТҮЦ үлдээлгүй ачиж, нүүлгэнэ гэдэг.

-Олон тооны ТҮЦ эзэмшдэг, тэднийгээ сүлжээ болгон ажиллуулж байгаа хүмүүсийн улмаас бусад нь хохирч болохгүй.

-ТҮЦ-ийг орчны бохирдол үүсгэж, хотын үзэмжид сөрөг нөлөө үзүүлж байна гэдэг ч  эргэн тойрон дахь бохирдлыг ТҮЦ эрхлэгчид үүсгэдэггүй. Соёлгүй, ухамсаргүй иргэд ТҮЦ-ийн орчимд бие засаж, хог хаяж орчныг бохирдуулсныг бид цэвэрлэдэг зэрэг санал илэрхийлж байв.

Иргэдийн хүсэлт, саналыг сонссоны үндсэн дээр Хотын дарга дүүргүүдийн Засаг дарга болон холбогдох албаныхантай хамтран шийдэлд хүрч, хүсэлтийг шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.

Түүнчлэн хуулийн хүрээнд хийж буй үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ гэдгээ онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 11 цаг 6 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 14 цаг 35 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 14 цаг 49 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 15 цаг 39 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 15 цаг 57 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 16 цаг 12 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25 “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2024-11-25 Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2024-11-25 “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... 1924 оны Үндсэн хууль Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top