БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн бүртгэлийн 2023 оны хоёр дахь удаагийн бүртгэл өнөөдөр болно.
1. Бүртгэл хийхтэй холбоотой товч мэдээлэл
-
Бүртгүүлэх иргэд www.ehalamj.mn-д өнөөдөр 09:00-17:30 цагийн хооронд нэвтэрч бүртгэл хийлгэнэ. Бүртгэлийн тооны дээд хязгаарыг и-халамж бүртгэлийн хуудас дээр зааж өгсөн байх бөгөөд бүртгэх квот дуусмагц бүртгэлийн систем хаагдана.
-
Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой.
-
Солонгос хэлний анхан шатны хэлний мэдлэг шалгах тестийн таван асуултын гуравт нь зөв хариулсан тохиолдолд бүртгэл үргэлжлүүлэн хийгдэнэ.
-
Бүртгүүлэх явцад төлбөрийн хураамж төлөх дансны дугаар, гүйлгээний утга автоматаар гарч ирнэ.
-
Бүртгэл хийгдэж, цахим системд заасан хугацаанд төлбөр төлөгдсөний дараа бичиг баримтыг зургаар оруулна. Бүртгүүлэхдээ гадаад паспорт эсвэл иргэний цахим үнэмлэх, цагаан дэвсгэр дээр бараан хувцастай эгц урдаас харсан нэг хувь цээж зургийг урьдчилан зурган файлаар бэлтгэн заасан хэмжээг бүрэн багтааж цахимаар оруулна.
-
Дахин нэвтэрч ороход нэвтрэх нэр нь регистрын дугаар, нууц дугаар нь бүртгүүлсэн гар утасны дугаар байна.
-
Үйлчилгээний салбарт сонгон шалгаруулж авах хүний тоо 207
-
2023 оны бүртгэлд хамрагдсан иргэдийг дахин бүртгэхгүй.
2. Төлбөр хураамжийн талаарх мэдээлэл
-
Бүртгэлийн системээс гүйлгээний утгыг зааж өгөх бөгөөд заавал тухайн утгаар шилжүүлсэн байна. /Гүйлгээний утга латин “Q” үсгээр эхэлсэн байна/
-
Өөрийн бүртгэлтэй утасны дугаарыг зөв бичнэ. Төлбөр төлөгдөж, баталгаажсан иргэнд ХХҮЕГ-ын 131288 тусгай дугаараас бүртгүүлсэн гар утасны дугаарт 5040…. дугаарыг мессэжээр илгээнэ.
-
Бүртгэл хураамжийг бүртгэл хийгдэх өдөр буюу 17-ны өдөр 28 ам.доллартой тэнцэх монгол төгрөгийг бүртгэлийн программд гарч ирсэн дансанд тухайн өдрийн Төрийн банкны зарласан /Зарах/ ханшаар тооцуулан тушаана. Бүртгүүлэх иргэн өөрийн нэр дээрх Төрийн банкны дансгүй тохиолдолд өөрийн төрөл садан, найз нөхдийн дансаар шилжүүлэг хийх үед гүйлгээний утга дээр цахим бүртгэлийн систем дээр өгөгдсөн “Q” үсгийн араас тоон утга бүхий 11 оронтой кодыг зөв гаргацтай бичнэ.
-
Бүртгүүлэх иргэдэд тавигдах шаардлага
-
18- 39 настай байх (1983 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс 2005 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хооронд төрсөн байх);
-
Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
-
БНСУ-аас албадан гаргах буюу тус Улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
-
БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж татгалзсан хариуг удаа дараа авсан бол гэрээний цахим визийн зөвшөөрөл татгалзах эрсдэлтэй;
-
БНСУ-д суралцах болон хөдөлмөрийн гэрээт ажилтнаар ажиллах оршин суух хугацаандаа зөрчил /замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, төлбөр төлөөгүй, торгууль төлсөн, сайн дураараа нутаг буцаж ирсэн иргэд/. Хэдийгээр бүртгэгдэж ажлын санал ирдэг ч БНСУ-ын Хууль зүйн яамнаас шалгагдаж татгалзсан хариу ирдэг тул бүртгүүлэхгүй байх;
-
Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
-
Харааны харалган буюу өнгө ялгах чадвартай байх (нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно);
-
Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 жил буюу 60 сар, түүнээс дээш жил ажиллаагүй байх;
-
Хууль бусаар оршин суугчаар ажиллаж, амьдарч байгаад БНСУ-ын өршөөлийн тухай хуулиар нутаг буцаж ирсэн иргэд Е-9 ангиллын визээр бүртгүүлэх боломжгүй.
Шалгалт өгөх хуваарийг hudulmur-halamj.gov.mn, monkor.net сайтаар мэдээлнэ. Бүртгэгдсэн болон шалгалт өгөх хуваарийг бүртгэлтэй гар утасны дугаарт илгээх бөгөөд 131288 тусгай дугаараас зурвас ирээгүй бол ХХҮЕГ-т өөрийн биеэр авна.