Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 15, 16-нд буюу амралтын өдрүүдээр зохион байгуулах гэж байна.
Хонины нөөцийн махыг гулуузаар нь худалдахад нэг килограммыг 8,300 төгрөг байна. Энэ үнэ нь бусад зах, худалдааны төвүүдээс 20-25 хувиар хямд юм.
Дээрх үйл ажиллагаанд татварын байгууллага, мал эмнэлгийн газар, Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ хяналт тавьж ажиллана.
Өргөтгөсөн худалдааг есөн дүүргийн 35 байршилд зохион байгуулна.