Нийслэлийн Нийтийн тээврийн газраас автобусны үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалтыг хийж байна.
Гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл буюу нэг сарын хугацаанд бэлэн мөнгөөр зорчиж буй 12,219 зөрчил, картын үлдэгдэл хүрэлцэхгүй 7,635, нийт 19,854 зөрчил илэрсэн байна.
Хамтарсан шалгалт нь зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, хууль дүрэм таниулах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулахад оршиж байна.
Иймд иргэдийг смарт картаа хэрэглэж хэвшихийг Нийслэлийн нийтийн тээврийн газраас санууллаа.