2023 оны хаврын автомашингүй өдөр тавдугаар сарын 27-ны бямба гаригт болно.
Энэ өдөр "Улаанбаатар марафон-2023" олон улсын гүйлтийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм.
Мөн автомашингүй өдрөөр нийслэлийн төв замаар буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоодог бөгөөд нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт ордог тул иргэд та бүхэн эл өдөр ажлаа төлөвлөж гэрээсээ гараарай.