ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбараас шүхэрчин аврагчдын дадлага буултыг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “Үдлэг” нислэг буултын талбайд зохион байгууллаа.
Шүхрийн зааварлагч, шүхэрчин аврагч, десантчин аврагч, нисэх төхөөрөмжийн нисгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилготой дадлага буултад 40 орчим алба хаагч хамрагдаж, 156 удаагийн шүхрийн буултыг хийлээ гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.