Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайг цагдан хорих 48 цагийн хугацаа дуусч байгаа. Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр 11:00 цагт болно.
Прокуророос Т.Бадамжунайг цагдан хорих саналыг шүүхэд ирүүлсэн ба Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх юм.
Т.Бадамжунай нь авлигын хэрэгт холбогдож, 2018 онд буюу хэрэгт шалгагдаагүй байхдаа Замын-Үүд боомтоор эх орноосоо зугтсан. Түүнийг энэ мягмар гаригт Филиппин улсаас баривчилж, эх оронд нь авчирсан билээ.