Хөххотын консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох шүүх хурал нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтохын хувьд яллагдагчаар татагдсан зарим үндэслэлийг өмгөөлөх боломжгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх, өмгөөлөгч нэмж авах зэрэг хүсэлтийг тавьж байгаа юм.