Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар илт хүдал гүтгэлэгийн эсрэг мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд, сүүлийн хэдэн өдөр нэр бүхий хүмүүс миний нэр хүндэд илт халдсан, худал, гүтгэлгийн шинж чанартай мэдээллийг улс төрийн зорилгоор зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр түгээж байгаа төдийгүй тусгай нэвтрүүлэг бэлтгэн тарааж эхэллээ.
Миний бие Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль, тогтоомжийн хүрээнд ажиллаж байгаа бөгөөд дүүрэгт хийж хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа иргэд оршин суугчиддаа цаг тухай бүрт ил тод, нээлттэй, тайлагнаж ирсэн билээ.
Гэтэл нэр бүхий улс төрчид, түүнийг дагасан хэсэг бүлэг хүмүүс миний нэр төрд халдсан, олон нийтийг төөрөгдүүлсэн, улс төрийн захиалгатай, гүтгэлгийн шинж чанартай мэдээллийг удаа дараа, зохион байгуулалттай, санаатайгаар тараасаар байгаа тул бид холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.
Мөн ийм зохиомол, илт гүжирдлэгийн шинж чанартай мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд маань олон нийтэд хүргэж иргэдийг төөрөгдүүлэхгүй байх, аливаа мэдээллийг нягталж шалгахдаа олон талт эх сурвалжаар харилцан баталгаажуулна гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд бид мэдээллээ та бүхэндээ нээлттэй, ил тод өгөх болно.
Сэтгэгдэл (1)