Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 10.00 цагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр үргэлжилнэ. "Шүүх хурал дууссаны дараа шийдвэрийг нээлттэй дэлгэцээр шууд дамжуулан хүргэнэ" хэмээн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Ө.Уртнасан мэдээлжээ.
Д.Мөнх-Эрдэнийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа юм. Түүнийг шүүхээс хоёр удаа суллаж, гурван удаа цагдан хорьсон. Прокурорын зүгээс оргон зайлах, үгсэн хуйвалдах, хэргийн материалыг устгаж болзошгүй гэх үндэслэлээр хорих хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан байна.
Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтохын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргаж, учруулсан хохирол болох 82 сая төгрөгийг шүүхийн дансанд шилжүүлэхэд бэлэн гэдгийг хэлсэн боловч шүүгчид түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалжээ.
Д.Мөнх-Эрдэнийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа юм. Түүнийг шүүхээс хоёр удаа суллаж, гурван удаа цагдан хорьсон. Прокурорын зүгээс оргон зайлах, үгсэн хуйвалдах, хэргийн материалыг устгаж болзошгүй гэх үндэслэлээр хорих хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан байдаг.
Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтохын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргаж, учруулсан хохирол болох 82 сая төгрөгийг шүүхийн дансанд шилжүүлэхэд бэлэн гэдгийг хэлсэн боловч шүүгчид түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна.