NoDoubleStandard, NoWar хөдөлгөөний оролцогч, иргэн Д.Монголхүүд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрөгч оны тавдугаар сард "цагдаагийн биед халдсан" үндэслэлээр 12 сар буюу нэг жилийн хугацаатай "зорчих эрх хязгаарлах" ял шийтгэсэн билээ. Шүүхийн шийдвэрээр түүнийг өөрийн оршин суугаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон юм.
Гэвч өнөөдөр түүний шүүх хурал дахин болж, "таслан сэргийлэх арга хэмжээ зөрчсөн" үндэслэлээр ялыг нь хүндрүүлж, зургаан сарын хугацаатай хорих ялаар шийтгэсэн байна. Таслан сэргийлэх арга хэмжээг хоёр удаа зөрчсөн гэдэгт гавны цэнэг дуусгасан, шүүхээс зөвшөөрөл олгосон маршрутын зөрчсөн гэдэг хоёр үйлдлийг тооцсон байна.