x

Тусгай хамгаалалттай бүсэд газар эзэмшигчдийн мэдээллийг shilen.gov.mn сайтад нээлттэй байршууллаа

Авлигатай тэмцэх "Таван Ш" ажиллагааны нэг болох шилэн ажиллагааны талаар Цахим Хөгжил, Харилцаа Холбооны сайд Н.Учрал өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Тусгай хамгаалалттай бүсэд газар эзэмшигчдийн мэдээллийг shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулсан байна. Улсын хэмжээнд тусгай хамгаалалттай 36 газар байдгаас 17-д нь газар олгосон байна.

Үүнээс эхний ээлжид Богдхан уулын дархан цаазат газар, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын нийт 3,474 га талбайн мэдээллийг сайтад байршуулжээ. Үүнд, газар олгосон он, байршил, газар эзэмшигч хуулийн этгээдийн мэдээллийг оруулсан байна. 

Мөн удахгүй Засгийн газрын тусгай сангуудын мэдээллийг нээлттэй болгоно гэв. Засгийн газрын 23 тусгай сан байдгаас эхний ээлжид 12 тусгай сангийн хөрөнгийн мэдээллийг ил болгох албан хүсэлтийг асуудал эрхэлсэн есөн сайдад өнгөрсөн долоо хоногт хүргүүлжээ. Ингэснээр тухайн сангаас санхүүжүүлсэн төсөл, санхүүжилт авсан хэмжээ, зарцуулалтын түвшин зэрэг мэдээлэл олон нийтэд нээлттэй болно гэв. 

Үүнд: 

  1. Байгаль орчин, уур амьсгалын сан
  2. Боловсролын зээлийн сан
  3. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан
  4. Шинжлэх ухаан, технологийн сан
  5. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан
  6. Улсын авто замын сан
  7. Соёл, урлагийг дэмжих сан
  8. Спортыг дэмжих сан
  9. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
  10. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
  11. Хөдөө аж ахуйг дэмжих сан
  12. Эрүүл мэндийг дэмжих сангийн мэдээллийг ил болгооч гэдэг саналыг хүргүүлсэн байна. 

Өнгөрөгч гуравдугаар сарын 27-нд есөн байгууллагын 3,450 тусгай зөвшөөрлийг нээсэн. Өнөөдрийн байдлаар зөвшөөрлийн тоо 17,885 болж нэмэгджээ. 

Шилэн ажиллагааны хүрээнд шинжлэх ухаанч үндэслэлтэй шүгэл үлээх боломж сэтгүүлч, иргэдэд нээлттэй. Бид 2022 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс яам, агентлагуудад мэдээллээ ил болгох шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийн байдлаар 43 хувьтай явж байна. 

Дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хэрхэн хэрэгжиж байгаа талаар танилцуулга хийж, төрийн байгууллагуудад чиглэл өгнө гэдгээ илэрхийлсэн.

Мөн shilen.gov.mn сайтад мэдээллээ ил болгоогүй төрийн байгууллагуудад хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ. Төрийн өмчийн компаниудын ТУЗ-ийн гишүүдийн нэрс, холбогдох мэдээллийг ил тод болгох асуудлыг үүрэг болгож байгаа" гэж ярилаа. 

Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаас Эмийн чанар шалгах түр хорооноос тайлангаа танилцуулж, мэдээлэл хийхээр болжээ. Мэдээлэл сонссоны дараа түр хороог сунгах эсэх асуудлыг хэлэлцэж, эмийн жагсаалтаа шинэчлэх шаардлагатай тухай Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 13 цаг 14 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 16 цаг 43 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 16 цаг 57 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 17 цаг 47 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 18 цаг 5 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 18 цаг 20 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25 “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2024-11-25 Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2024-11-25 “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top