Дундговь аймгийн Адаацаг суманд дөрөвдүгээр сарын 1-ний оройн 17:00 цагаас дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 00:58 цагийн хооронд үргэлжлэн орсон цасанд нэг өрхийн 150 орчим бог мал дарагдсан байна. Одоогийн байдлаар цасанд дарагдаж хорогдсон 65 малын сэг зэмийг татан гаргасан бөгөөд үлдсэн малын сэг зэмийг гаргахаар ажиллаж байна.
Мөн 2-3-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт хоёр суудлын машин цас, шаварт суусан дуудлага аймгийн Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгджээ.