x

Иргэн, аж ахуйн нэгжүүдийг орчны 50 метр талбайгаа цэвэрлэж хэвшихийг уриаллаа

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар 2023 онд найман удаагийн их цэвэрлэгээ хийх хуваарийг баталсан байдаг.

Одоогийн байдлаар гурав дахь их цэвэрлэгээ буюу “Хотоо угаая” аян үргэлжилж байна. Гуравдугаар сарын 3-наас дөрөвдүгээр сарын 14-нийг хүртэл сар гаруйн хугацаанд үргэлжлэх уг аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагууд гадна фасадаа угааж, цэвэрлэх ажил өрнөж буй.

Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Нийтийн тээврийн 976 автобусны гадна, дотор угаалга, цэвэрлэгээг давхардсан тоогоор 5000 гаруй удаа хийж гүйцэтгэлээ. Мөн 427 мэдээллийн самбар, 12400 метр буюу 7934 хайс хашлага, автобусны 242 буудал зэргийг цэвэрлээд байна. Цаашлаад явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайд цэвэрлэгээнээс гадна мананцартай ариутгалыг хийхээр төлөвлөсөн” гэлээ.

Тэгвэл Хот тохижилтын газрын хувьд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 185.8 км зам талбайн өдөр тутмын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажилладаг. Үүнээс гадна 48 гудамж, 48 га талбайн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлтийн ажлыг хариуцаж байна. Тус байгууллагын зүгээс УБЗАА-наас зарласан “Хотоо угаая” аяны хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын голын хайс хашлага, хөшөө дурсгал, биет үсэг, хогийн сав, сандал, автобусны буудлуудыг үе шаттайгаар цэвэрлэж байгаа аж.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн албаны ахлах мэргэжилтэн Г.Оюунбат “Өнөөдрийн тухайд хөшөө дурсгал, биет үсэг зэргийг угааж, цэвэрлэж байна. Тодруулбал, Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгт хүрээлэн буюу Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэг, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөө, боржин чулуу бүхий зам талбай, торхтой модны торх зэргийг угаах ажил үргэлжилж байна. Зөвхөн аяны хүрээнд гэлтгүй сардаа 2-4 удаагийн давтамжтай цэвэрлэгээ хийж байгаа. Ингэхдээ зам талбай, ногоон байгууламжийн усалгаанд дахин цэвэршүүлсэн саарал усыг ашигладаг. Мөн зам талбайн 279 үйлчлэгч өдөр тутам цэвэрлэгээ үйлчилгээ хийж байна” гэв.

Өнөөдрийн байдлаар “Хотоо угаая” аянд 8100 орчим иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оролцоод байгаа бөгөөд ялангуяа сууц өмчлөгчдийн холбооны төлөөллүүд идэвхтэй оролцож байгаа юм.

“Дөчийн анхдагч” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Уранчимэг “Манайх хотын А бүс буюу 40 мянгатад байрладаг. УБЗАА-наас зохион байгуулж буй “Хотоо угаая” аяны хүрээнд манай СӨХ-ны зүгээс тоглоомын талбай, тохижилтын бусад байгууламжуудаа иж бүрэн цэвэрлэн ариутгаж байгаа. Мөн эвдэрсэн тоглоомуудаа янзлах, дутуу тоглоомоо нөхөх байдлаар арчилж байна. Оршин суугчдын зүгээс цэвэрлэгээний материал, ариутгалын бодис хандивлах зэргээр хамтран оролцож байгаад баяртай байна” гэлээ. 

Энэ мэтчилэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд орчны 50 метр талбайгаа идэвхтэй цэвэрлэж байгаа бөгөөд цаашид ч орчны цэвэрлэгээгээ тогтмол хийж хэвшихийг УБЗАА-наас уриалж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.71.218.133)
    Хороон дарга нараа ажлуул
    2023 оны 03 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 13 цаг 22 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 16 цаг 51 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 17 цаг 6 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 17 цаг 56 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 18 цаг 14 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 18 цаг 29 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25 “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2024-11-25 Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2024-11-25 “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top