БНХАУ-ын хилийн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээснээр Монгол Улсаас тус улс руу зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан визгүй зорчих хугацааг хэтрүүлэх явдал гарсаар байна.
Монгол Улсын иргэд БНХАУ руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой. Харин 30 хоногоос дээш хугацаанд зорчих тохиолдолд өөрийн зорилгод тохирох визтэй байх шаардлагатай юм.
Визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд суугаа улсын хуулийн дагуу зөрчлийн болон эрүүгийн хариуцлага хүлээхээс гадна хэтрүүлсэн хоног тутамд 500 юанийн торгууль оногдуулдаг.
Иймд визгүй зорчих хугацааг хэтрүүлэхгүй байхыг тус улс зорчиж буй нийт иргэддээ анхааруулж байна.