50 настай эрэгтэй гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж улмаар таван давхраас үсрэн амиа хорложээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо эрэгтэй хүн үсэрсэн тухай дуудлагыг энэ сарын 28-ны өдрийн 19:12 цагт хүлээн авсан байна. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /50 настай эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн маргааны улмаас 5 дугаар давхрын цонхоор үсэрч нас барсан байсан тул цогцсыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ