x

Хүнсний ногоо тариалах хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн салбар зөвлөл өнөөдөр хуралдаж, 2022 онд нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн биелэлт, 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцлээ. Хурлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн салбар зөвлөлийн дарга З.Төмөртөмөө удирдан явуулсан юм.

2018 онд нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 49.4 хувьтай байсан бол 2022 оны байдлаар 50.8 хувь болж өссөн. Харин ажилгүйдлийн түвшин 2018 онд 7.5 хувьтай байсан бол 2022 онд 4.8 хувь хүрч буурчээ.

Өнгөрсөн онд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл /ХЭҮЗ/-өөс баталсан долоон хөтөлбөр, 28 арга хэмжээнд 69.3 мянган иргэнийг хамруулж, 21.4 мянган ажлын байр бий болгосон байна. Түүнчлэн эрх бүхий хөдөлмөрийн 14 биржтэй ганцаарчилсан болон бүлгийн сургалт, зөвлөгөө өгөх гэрээ байгуулж ажилласан бөгөөд 4387 иргэнийг ажилд зуучилж, 6043 иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг хүргэжээ. Харин хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг 37 удаа зохион байгуулж, 64  ажил олгогчоос зарласан 2014 ажлын байранд 1101 иргэн тэнцэн, ажилд зуучлуулсан.

Мөн мэргэжлийн чиглэлийн буюу барилгын цахилгаанчин, эсгий урлал, хүнд машин механизмын оператор, үсчин, гоо сайханч, тогооч, сантехникч, нярав, талх нарийн боов, барилгын засал чимэглэл, гагнуурчин, фермер, гар урлал гэхчлэн 20 гаруй салбарын эрх бүхий 28 сургалтын байгууллагатай гэрээ хийж, 1130 иргэнийг богино хугацааны танхимын сургалтад хамруулав. Харин оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс 382 ажил олгогчийн 7013 цагийн ажилд зуучилсан юм. Түүнчлэн залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох Шилдэг старт ап уралдааныг зарлан, дүүрэг бүрээс хоёр баг шалгаруулж, нийт 18 шилдэг багт эргэн төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг олгожээ. 

Аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн хүрээнд өрхийг гэрээт малчнаар ажиллуулах сургалтыг зохион байгуулсан байна. Ийнхүү 19 аймгаас 1356 ажлын байрны захиалга ирж, 12 өрх зургаан аймгийн 12 сум руу шилжин суурьшжээ. Мөн ногоон ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ажилгүй 177 иргэн, ойжуулах мэргэжлээр сурч буй 30 оюутан, нийт 207 иргэнийг мод тарих арга хэмжээнд хамруулж, түр ажлын байраар хангасан. Үүний дүнд Нийслэлийн Байгаль орны газрын мод тарих төлөвлөгөөнд тусгасан байршлуудад нийт 2213 мод нөхөн тарьж, 9510 шинэ мод суулган, 6729 хэвийн ургалттай модны усалгаа, арчилгаа, бордоо болон орчны хөрсний бохирдлыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэсэн байна.

Эмэгтэйчүүдийн ажлын байрыг дэмжих чиглэлээр “Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх” хөтөлбөрийг зарлан 12 төсөл хүлээн авчээ. Ийнхүү шилдэг гурван төвийг шалгаруулж, эргэн төлөх нөхцөлтэйгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Харин 2023 онд ХЭҮЗ-өөс баталсан зургаан үйл ажиллагааны хүрээнд 33 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал,

  1. Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ

  2. Хөдөлмөрт бэлтгэх сургалтын үйл ажиллагаа

  3. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа

  4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа

  5. Түр ажлын байрыг дэмжих үйл ажиллагаа

  6. Засгийн газар болон ХЭҮЗ-өөс тодорхойлсон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж.

Хурлын үеэр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэйг гишүүд онцолж байлаа. Иймд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Улаанбаатар агропарк”-д хүнсний ногоо тариалах боломжоор хангаж, мэргэжлийн агрономичийн удирдлага дор сургалт явуулж, түр ажлын байраар ханган, өрхийн орлогыг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж. 11 жилийн турш хэрэгжсэн уг хөтөлбөрт 8596 иргэн хамрагдаж, түр ажлын байраар хангагдан, өрхийн орлогоо нэмэгдүүлсэн юм.

Энэ жилийн тухайд төвийн зургаан дүүргийн 650 иргэнийг хамруулах бөгөөд 43 га талбайд хүнсний ногоо тариалах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Иргэд уг хөтөлбөрт хамрагдсанаар өрхийн орлогоо нэмэгдүүлэхээс гадна эрүүл хүнсний ногоогоор өрхийн хэрэгцээгээ хангах, газар тариалан эрхлэх мэдлэг чадвартай болох, төмс, хүнсний ногоог хадгалах, нөөшлөх арга барилд суралцах гэхчлэн олон талын ач холбогдолтой. 

Төлөвлөгөөнд тусгасан дээрх үйл ажиллагаануудыг дөрөвдүгээр сарын 5-наас нийслэлийн хэмжээнд албан ёсоор зарлах бөгөөд хөдөлмөр эрхлэлттэй холбоотой үйлчилгээ авах, хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд харьяа дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандан, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 15 цаг 20 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 18 цаг 49 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 19 цаг 3 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 19 цаг 53 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 20 цаг 11 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 20 цаг 26 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25 “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2024-11-25 Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2024-11-25 “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top