x

Б.Тамир: Нийтийн тээврийн хурд нэмэгдэхэд зорчигчийн урсгал ч дагаад нэмэгдсэн

Манай улс 2019 он хүртэл нийтийн тээврийн салбартаа томоохон хэмжээний парк шинэчлэл хийгээгүй. Тиймээс нийслэлд бүртгэлтэй нийтийн тээврийн 277 хэрэгслийн 60 орчим хувь нь 10-аас дээш жилийн насжилттай буюу стандартын шаардлага хангахааргүй болжээ. Нийтийн тээврийн чанар, хүртээмж муугаас болж нийслэлийн хүн амын 1/3 хүрэхгүй хувь нь автобусаар зорчдог. Иймд авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 2022-2024 онд нийтийн тээврийн үйлчилгээний автобусны 80 хувьд парк шинэчлэл хийх буюу 1134 автобус шинээр оруулж ирэхээр төлөвлөсөн. 2023 оны нэгдүгээр улиралд 224 автобусаар парк шинэчлэл хийн, өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 106  чиглэлд 998 автобус үйлчилгээнд явж байна.

Мөн сургуулийн зориулалттай автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн байна. Тодруулбал, 2019 онд сургуулийн 25 автобус, 2023 онд сургуулийн 50 автобус шинээр орж ирсэн. 2019 онд орж ирсэн 25 автобусны гурвыг нь Багануур, Багахангай, Налайх дүүрэгт тус тус хуваарилжээ. Бусад 22 автобус нь төвийн зургаан дүүрэгт 22 чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгааг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас онцолж байв. Энэ онд орж ирсэн 50 автобусыг холбогдох байгууллагууд руу хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд сургууль орчмын зураглал, хүүхэд зөөх маршрутыг төлөвлөсөн байна. Сургуулийн автобусаар үйлчилж буй 59 сургуульд 85207 хүүхэд суралцаж байгаагаас 23952 хүүхэд такси болон хувийн унаагаар үйлчлүүлдэг байсан бол харин сургуулийн автобус үйлчилгээнд явж эхэлснээр тус сурагчид автобусаар үйлчлүүлэх боломжтой болжээ. Ингэснээр авто замын түгжрэлийг 16.7 хувиар бууруулна гэсэн тооцоолол гарсан байна.

Мөн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд автобус хүлээлгийн цагийг багасгаж, иргэдэд түргэн, шуурхай үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс автобусны богино эргэлт, тусгай эгнээг бий болгож, нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна.

Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Б.Тамир “Түгжрэлийн эсрэг авах арга хэмжээнд нийтийн тээврийн салбарын зүгээс хэрэгжүүлэх нэг чухал ажил бол богино эргэлтийг бий болгох юм. Үүнтэй холбоотойгоор, иргэдээс зорчигч урсгалын судалгааг авч, зарим гудамж замын нэгдүгээр эгнээг чөлөөлөх байдлаар стратегийн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Жишээлбэл, Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг чөлөөлсөнтэй холбогдуулан автобусны дундаж хурд 8.6 км цагаас 12.3 км цаг болж өссөн байна. Нийтийн тээврийн хурд нэмэгдэхээр зорчигчийн урсгал ч дагаад нэмэгдсэн гэсэн үг.

Мөн Яармагийн шинэ суурьшлын бүсээс Таван шар, Саппоро, Энхтайваны өргөн чөлөө рүү, Нисэхээс 3, 4 дүгээр хороолол хүртэл зэргээр тодорхой хэмжээнд богино эргэлтийн төлөвлөлтүүдийг хийсэн. Нийтийн тээвэрт хамгийн урт чиглэлийн радиус дунджаар 50-60 км байдаг. Үүнийг 15 км хүртэл богиносгох судалгааг ч хийсэн. Цаашид шинээр ирж буй автобуснуудыг богино эргэлтийн үйлчилгээнд явуулж автобус хүлээх хугацааг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Улаанбаатар хотод нийтийн тээврийн зургаан эцсийн зогсоол байдаг. Эдгээрийг мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тодорхой аж ахуй нэгжүүд рүү менежментийг нь шилжүүлж, иргэд, жолооч нарт илүү тухтай, тохилог орчныг бүрдүүлэхээр зорьж байгаа. Мөн шинэ суурьшлын бүсүүд рүү автобусны зогсоол төлөвлөх, түүнд тохирсон чиглэл, маршрутын судалгааг үе шаттай хийж байгаа” хэмээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 15 цаг 15 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 18 цаг 44 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 18 цаг 59 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 19 цаг 49 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 20 цаг 7 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 20 цаг 22 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25 “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2024-11-25 Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2024-11-25 “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top