x

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг 20 хувиар нэмэгдүүллээ

Сургууль, цэцэрлэгийн хүртээмж нь замын хөдөлгөөнд ачаалал үүсгэх нэг шалтгаан болдог. 2021 онд хийсэн судалгаагаар цэцэрлэг болон бага сургуулийн насны гурван хүүхэд тутмын нэг нь харьяаллын бус сургууль, цэцэрлэгт явдаг гэсэн тоо гарчээ.

Тиймээс хамран сургах тойргийг шинэчилж, хүүхдүүдийг хамран сурах тойрогтоо цэцэрлэг, сургуульд явах боломжийг бүрдүүлж эхэллээ.

Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын Бодлого, багшийн хөгжлийн хэлтсийн дарга М.Цогзолмаа “Өмнө нь зөвхөн төрийн өмчит цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг тогтоодог байсан бол энэ удаад төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг тогтоосон. Хамран сургах тойргийнхоо дагуу төрийн бус өмчийн цэцэрлэгт хүүхдээ хамруулж байгаа тохиолдолд улсаас хувьсах зардлыг нь хоёр дахин нэмж олгож байгаа. Тэгэхээр төрийн бус өмчийн ихэнх цэцэрлэг төлбөргүйгээр, зарим нь маш бага хэмжээний төлбөртэйгөөр хүүхдүүдийг элсүүлнэ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ харьяаллын бус, хол цэцэрлэг рүү зөөх шаардлагагүй, гэртээ хамгийн ойр цэцэрлэгт хамруулах боломжтой гэсэн үг. Мөн ачаалал өндөртэй орон сууцны хорооллуудад цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх, худалдан авах, олон албан хаагчтай байгууллагуудын дэргэд цэцэрлэг байгуулах ажлыг зохион байгуулсан. Энэ бол түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж буй онцлох ажлын нэг юм” хэмээн онцлов.

Түгжрэлийг бууруулах багц ажлын хүрээнд цэцэрлэгийн зориулалттай 23 барилгыг худалдан авч, 128 барилгыг түрээсэлсэн бол цэцэрлэгийн өргөтгөл, барилга, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 214 төсөл, арга хэмжээг санхүүжүүлсэн. Ингэснээр 2021-2022 онд 76 хувьтай байсан цэцэрлэгийн хамрагдалт 2022-2023 оны хичээлийн жилд 90.2 хувь болж, 20 орчим хувиар нэмэгдээд байна. Ирэх онуудад шинээр 11 цэцэрлэг, долоон сургууль, есөн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 15 цаг 26 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 18 цаг 55 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 19 цаг 9 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 19 цаг 59 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 20 цаг 17 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 20 цаг 32 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25 “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2024-11-25 Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2024-11-25 “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top