Их, дээд сургууль болон нийслэлийн номын сангуудыг оюутны шалгалтын үеэр 24 цагаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газраас үүрэг болгожээ.
Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-амгалан "Төрийн өмчийн зургаан их, дээд сургуулийн номын сан 24 цагаар ажиллахаар болж байна. Мөн оюутнуудын шалгалтын үеэр Нацагдоржийн номын сан 24 цагаар ажиллана. Эдгээр нь амжилттай болбол цаашлаад Улаанбаатар хотод байгаа нийтийн номын сангуудыг үе шаттай 24 цагийн горимд шилжүүлэх ажил үе шаттай явагдах үүрэг даалгавар өгөгдсөн.
Түүнчлэн оюутнуудын автобусанд үнэгүй зорчих эрх 22 байсныг нэмж 44 болгох Засгийн газрын шийдвэр гарлаа" гэлээ.