Уламжлал болон зохион байгуулагддаг Номын баяр 2023 оны тавдугаар сарын 19-21-нд 33 дахь удаагаа Сүхбаатарын талбайд болно.
32 дахь удаагийн номын баяр “Илүү их уншъя” уриатайгаар есдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд болж байв. Уг баярыг улс даяар зохион байгуулж, 150 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 250 орчим шилдэг хэвлэн нийтлэгч, зохиолч, яруу найрагч зэрэг уран бүтээлчид оролцож байсан.
Мөн шинээр хэвлэсэн ном товхимлын үзэсгэлэнгээс гадна ховор нандин номуудыг олон нийтэд дэлгэдэг билээ.