“Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооны хуралдаанаар хэлэлцэв.
Энэхүү өөрчлөлтөөр тус байгууллагын нийт 32 ажлыг байрыг хүнд, хортой нөхцөлдп хамруулах юм. ХНХЯ-ны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс тус газар хийсэн “Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тайлан, дүгнэлт”-тэй уялдуулан энэхүү өөрчлөлтийг хийж байгаа аж.
Далан сувгийн ашиглалт, засварын инеженер, шугам сүлжээний засварчин, шугам сүлжээний техникч, насос станцын техникч… зэрэг нийт 14 ажлын байр үүнд хамарч байгаа юм.
Эдгээр ажлын байр нь хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцээгүй, эргономикийн болон ажиглалт судалгаагаар эрсдэл өндөр, хязгаарлагдмал орчинд их биеэр хэт хазгайд бөхийж ажилладаг, хэт чийглэг буюу усан дотор удаан хугацаагаар зогсож ажилладаг… зэрэг нөхцөлтэй.
Тиймээс хүнд, хортой гэж үзэх нөхцөл болж байгаа аж. Энэ асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ.