Өчигдөр буюу гуравдугаар 27-ны өдөр Энхтайваны өргөн чөлөө Саппорогийн уулзварын гэрэл дохиог мөргөж гэмтээснийг шуурхай засварлаж, хэвийн болгожээ.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн албан хаагчид Улаанбаатар хотын замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио, телекамер болон бусад хөдөлгөөн зохицуулах, хянах, мэдээлэх тоног төхөөрөмжүүд, тэдгээрийн цахилгаан хангамжийн хэвийн ажиллагааг хангаж байгаа аж.