Захиалгаар хүн айлган сүрдүүлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэрэг гарчээ.
Өмнө нь ял шийтгэл авч сайхан Б.Хулансамбуу нь Ука хочтой Л.Алтанхуягийн захиалгаар иргэн Б-г толгойнд нь уут углан Баянгол дүүрэг дэх зочид буудал руу авч явсан байна.
Улмаар биед нь гэмтэл учруулж, зодож, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангажээ. Мөн эд хөрөнгийг нь дээрэмдсэн байна.
Б.Хулансамбуу гэгч иргэн 14 иргэний хамтаар эл хэргийг үйлдсэн нь тогтоогдоод байгаа бөгөөд хэргийг Эрүүгийн цагдаагийн алба шалгаж байна.