x

Япон руу зорчих аяллын визийг цахимаар мэдүүлж эхэллээ

Япон улсын Засгийн газраас тус улс руу аялал жуулчлалын зорилгоор зорчих Монгол, АНУ, Их Британи, Канад, Сингапур зэрэг гадаадын 68 улсын иргэдэд зориулсан цахим визийн системийг өнөөдрөөс нэвтрүүлж эхэллээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 27-ны 13:00 цагаас эхлэн 90 хүртэл хоногийн хугацаатай аялал жуулчлалын визийн мэдүүлгийг цахимаар хүлээн авах юм.

Иймд, аялал жуулчлалаас бусад зорилгоор Япон Улс руу зорчих иргэд урьдын адил өөрсдийн биеэр тус улсын Элчин сайдын яаманд хандан виз мэдүүлнэ гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

ВИЗ МЭДҮҮЛЭХ

  • Эхний шатанд визийн мэдүүлгийг урьдчилсан байдлаар хүлээн авах ба ЭСЯ-ны зүгээс шаардлагатай материал бүрэн эсэхийг нягталж байж албан ёсоор хүлээн авсанд тооцно. Нэгэнт илгээсэн виз мэдүүлгийн материалын мэдээлэл дутуу тохиолдолд онлайн мэдүүлгийг хийх үед бүртгүүлсэн холбоо барих утасны дугаараар, эсвэл цахим шуудангаар холбогдоно.
  • Виз мэдүүлгийн материалыг албан ёсоор хүлээн авсан нь тодорхой болж байж сая материалтай нарийн танилцаж, шалгаж эхлэх ба албан ёсоор хүлээж авсан өдрийг оруулаад ойролцоогоор ажлын дөрөв хоногийн дараа виз мэдүүлгийн хариу болон хураамжаа төлөх тухай агуулга бүхий цахим шууданг илгээнэ. Мөн виз мэдүүлгийн материалтай нарийн танилцах шалгалтын явцад шаардлагаас хамаарч, тухайн виз мэдүүлэгчийг ЭСЯ-д биечлэн ирж ярилцлагад орохыг шаардах тохиолдол байж болохыг анхаарна уу.
  • Виз мэдүүлгийн материалтай танилцах шалгалтын дүнд виз олгохоос татгалзсан хариу гарсан тохиолдолд ч гэсэн хариуг цахим шуудангаар илгээх ба татгалзсан шалтгааны талаар огт тайлбар хийхгүй болохыг онцгой анхаарна уу.

ВИЗИЙН ОЛГОЛТ (ВИЗИЙН ХУРААМЖИЙГ ТӨЛӨХ)

  • Виз мэдүүлгийн хариу болон визийн хураамжийн тухай цахим шууданг хүлээн авсныхаа дараа хугацаа алдалгүй ЭСЯ дээр биечлэн ирж виз мэдүүлгийн хураамжаа төлнө үү. Ингэхдээ тухайн виз мэдүүлэгч мөн гэдгээ нотлон харуулах үүднээс илгээгдэж очсон цахим шуудан болон гадаад паспортоо цонхон дээр шалгуулах шаардлагатай.
  • Виз мэдүүлгийн хураамжаа төлөх цаг нь урьдын адил тухайн ЭСЯ-ны ажлын өдрийн үдээс хойш 14:30 – 16:30 цаг болно.
  • Виз мэдүүлгийн хураамжаа төлөөгүй тохиолдолд цахим виз олгогдохгүй болохыг анхаарна уу.

Хураамжаа төлсний дараа тухайн виз мэдүүлэгчид цахим виз олгогдсон тухай мэдээ цахим шуудангийн хаягт нь илгээгдэнэ. Виз мэдүүлэгч нь тухайн илгээгдэж очсон цахим визийг хэвлэж онгоцонд суух үедээ үзүүлэх зэрэг зориулалтаар биедээ авч явах шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНДээс танилцана уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 15 цаг 14 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 18 цаг 43 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 18 цаг 57 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 19 цаг 47 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 20 цаг 5 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 20 цаг 20 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25 “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2024-11-25 Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2024-11-25 “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top