Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компани олон тооны зээрийг хордуулан булсан гэх хэргийг иргэд эсэргүүцэн жагсав.
Жагсаалын үеэр жагсагчдын нэг, иргэн Б.Цэгмидийг хамгаалалтын ажилчид зодож байгаа зураг нийгмийн сүлжээнд тавигджээ.
Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Мөнхбаяр:
-Иргэн Б.Цэгмид нь гомдол гаргаагүй боловч Дорнод аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Гэмтлийн зэргээс хамаарч Эрүүгийн хэрэг үүсгэх эсвэл Зөрчлийн хэрэг нээж хариуцлага тооцно гэв.
Зөрчлийн тухай хуулийн 5.3-т зааснаар "Хүний биед хохирол учруулахгүйгээр халдсан" тохиолдолд хамгаалалтын ажилчдад торгууль ногдуулах хуультай юм байна.