x

Монголчуудад явган алхалт, унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэхийг зөвлөв

Олон улсын тээврийн форумын SIPA хөтөлбөрийн төслийн баг “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох нь" сэдвээр судалгаа хийж, үр дүнг танилцуулав.

Судалгаанд Улаанбаатар хотын тээврийн салбарын нүүрсхүчлийн давхар ислийн 2020-2050 он хүртэл ялгарах хэмжээг суурь хувилбар болон одоо баримталж буй бодлогын хувилбарт тулгуурлан тооцоолсон байна.

2015 онд Улаанбаатар хотын зорчигч тээврийн нүүрсхүчлийн давхар ислийн ялгарлын хэмжээ 200,000 тоннд хүрээд байжээ.

Бодлогын хэрэгжилт хангахгүй, шинэ технологи нэвтрүүлэхгүй, суурь хувилбараараа цаашид явбал 2030 онд 500,000 тонн орчим, 2050 онд 900,000 гаруй тонн нүүрсхүчлийн давхар исэл ялгаруулах тооцоо гарчээ.

Харин одоо баримталж буй бодлогын хувилбарыг хэрэгжүүлсэн тохиолдолд уг салбарын хүлэмжийн хийн ялгарал буурч тогтворжих хэдий ч Парисын гэрээ болон НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж чадахгүй аж. Одоо баримталж буй бодлогын чиглэлд их багтаамжийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, явган хүний зам, унадаг дугуйн зам, авто замын сүлжээг өргөтгөх, нийтийн тээврийг хөгжүүлэх, хувийн тээврийн хэрэгслийн татварыг нэмэх, нийтийн тээвэр төвт төлөвлөлт хийх зэргийг тусгасан байна.

Олон улсын тээврийн форумын ерөнхий нарийн бичгийн дарга Ён Тэ Ким “Монголын тээврийн салбарын төлөв байдал, ялангуяа хүлэмжийн хийн ялгарлын нөхцөл байдлыг авч үзэхэд, дэлхийн олон хотын зорчигч тээврийн түвшинд тулгамдаж буй асуудлуудтай ижил байна.

Тээврийн салбарын тогтвортой хөгжил, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах асуудлуудын хүрээнд ихээхэн боломж бий. Мэдээж энэ нь шууд маргааш шийдэгдчих асуудал биш. Олон бүрдэл асуудал буюу эрх зүйн зохицуулалт, бодлогын түвшний шийдвэр, зорчигч тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай болно.

Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувь нь амьдарч буй нийслэл хотын төвлөрлийг сааруулах, иргэд, олон нийтийн оролцоог ханган ажиллах хэрэгтэй. Тиймээс НЗДТГ-аас холбогдох хууль тогтоомжуудыг шинэчлэх, уг зорилтыг биелүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхийн тулд Засгийн газартайгаа хамтран ажиллах хэрэгтэй болов уу” хэмээв.

Судалгааны үр дүнг танилцуулах үеэр төслийн багийн зүгээс Улаанбаатар хотод хэд хэдэн бодлогын зөвлөмж гаргаж өгсөн юм. Тодруулбал, зорчилт хөдөлгөөний төлөвлөлтийг хийж, хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх, газар ашиглалт болон тээврийн төлөвлөлтийг уялдуулах, багтаамж ихтэй нийтийн тээврийн төрлийг нэвтрүүлэх, авто замын зорчих хэсгийг нийтийн тээвэрт хуваарилж, чөлөөтэй зорчих нөхцөлийг хангах тухай зөвлөмжид дурджээ.

Тээврийн нэгдсэн платформоор дамжуулан хувийн тээврийн хэрэгслийг бусадтай хуваалцах, моторт бус тээврийн хэрэгслийг хэрэглээнд нэвтрүүлэх, явган алхалт, унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэхийг зөвлөсөн байна.

Олон улсын тээврийн форум нь Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд өдгөө 64 гишүүн улс тус байгууллагад бүртгэлтэй аж. Уг байгууллага нь тээврийн бүх төрлийг хамарсан судалгааны байгууллага /think tank/-ын үүргийг гүйцэтгэдэг бөгөөд эдийн засгийн хөгжил, байгаль орчны тогтвортой байдал, нийгмийн тэгш оролцоог хангахад тээврийн салбарын гүйцэтгэж буй үүрэг, салбарын бодлогын талаар ухуулан таниулах зорилготой юм. Манай улс 2020 онд тус байгууллагад гишүүн орноор элсжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 15 цаг 23 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 18 цаг 52 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 19 цаг 6 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 19 цаг 56 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 20 цаг 14 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 20 цаг 29 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25 “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2024-11-25 Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2024-11-25 “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top