Нийслэл Улаанбаатараас хөдөө, орон нутагт шилжин суурьшиж амьдрах иргэдэд ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгох шийдвэр гараад байгаа. Шилжин суурьшихаас гадна тухайн орон нутагтаа амьдардаг иргэд ч зээлд хамаарах боломжтой.
Хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийг хүсэлтийг:
- Төрийн банк
- Худалдаа хөгжлийн банк
- ХААН банк
- Ариг банк
- Транс банк
- Богд банк
- Капитрон банк өнөөдрөөс хүлээн авч эхэлсэн талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлжээ.
Зээлийн онцлох нөхцөлүүд гэвэл:
- Өмнө нь ипотекийн зээлд хамрагдаж байсан бол өрийн үлдэгдэлгүй байх ёстой
- Одоо ипотекийн зээлтэй бол боломжгүй
- Хүү эхний гурван жилд 3% байх бөгөөд үүний дараагаас 6 хувь болж нэмэгдэх зэргийг дурдаж болж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг зургаасүзнэ үү.